EMOTIONAL INTELLIGENCE ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний нийгэмд амьдарч буйгаас хойш хүний эмоцыг мэдрэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвар хувь, хувьсгалын аль ч талбарт нэн чухлыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. EQ нь яг ийм чадварыг тодорхой бүрдлүүдэд цэгцтэй задлан илэрхийлж индексжүүлсэн ойлголт. IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд мэддэг, гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг гэгдэнэ.

EQ нь таван үзүүлэлт

  1. Өөрийгөө танин мэдэхүй
  2. Өөрийгөө удирдахуй /сэтгэл хөдлөл эмоци/
  3. Өөрөө өөрийгөө мотивацилах
  4. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх /чаддаг байх/
  5. Нийгмийн харилцааны чадвар

Таны EQ хэр сайн бэ?

  • Тэст өгөлгүйгээр жирийн амьдралд өөрийгөө ийм таван үзүүлэлтээр шинжээд сул давуу талаа мэдэх авах тийм амаргүй. Гэхдээ дараах шинжүүдээс танд байвал сайны дохио:
  • Та мэдрэмжээ маш баялаг, янз бүрийн үгээр илэрхийлдэг. Эмоцоо сайн таньдаггүй хүмүүс нэг л тиймхэн байна гээд зогсох бол өөрийгөө сайн мэдэрдэг нь цухалдаад, бухимдаад, гунигийн, тэсвэр алдсан гэх мэт олон өнгөөр илэрхийлнэ.
  • Та бусдын талаар, бусдыг юу мэдэрч байгаад сониуч байна
  • Та өөрийнхөө юунд мундагийг, юунд базаахгүйгээ сайн мэддэг
  • Та бусдын характерыг оновчтой ялгаж харж, үнэлж чаддаг
  • Таныг хүмүүс тийм амар доромжилж чаддаггүй
  • Та Үгүй гэж хэлж чаддаг
  • Та алдааны араас удаан гутардаггүй
  • Та ямар нэг юм эргэж хариу горьдолгүйгээр өгч чаддаг
  • Та дургүйцэх, үзэн ядах мэдрэмжийг удаан тээдэггүй
  • Та заавал бүхнийг төгс байлгах гэж зүтгэдэггүй
  • Та сөрөг хандлагатай, хар хортой хүмүүсийг тайвшруулж нейтраль болгож чаддаг
  • Та заримдаа бүхнээс өөрийгөө тусгаарлаад амарч чадна Та байгаа зүйлдээ талархаж чадна
  • Та сайн унтаж амардаг

EQ-гээ сайжруулахын тулд

  • Бусдын эмоцод хэрхэн хариу үзүүлж байгаагаа ажиглаж дадах: Хүний оронд өөрийгөө тавьж үзэх, зохисгүй санагдсан хариу эмоцынхоо учир шалтгааныг тунгааж байвал аяндаа өөрчлөгдөнө.
  • Ажлын орчноо ажиглах: Та хүүхэд шиг амжилт болгоноо магтуулах гээгүй биз? Яг үнэндээ даруу зан, бусдын амжилтыг илүү ажиглаж магтаж сурах нь хожим бүр илүү үнэлгээг танд авчирна.
  • Өөрийгөө шинжих: Давуу талаас илүү сул талаа нээж харах, хүлээн зөвшөөрөх, өөрөө хэлбэл ямар ч маскгүй өөрийгөө толинд харж чадвал таны EQ шал өөр болно.
  • Стресстэхээрээ яаж байгаагаа шинжих: Тайван цагаас илүү стресстэй, хөдөлгөөнтэй үед тайван, хяналтыг гартаа авч чаддаг бол ажил хэрэгт хамгийн их үнэлэгддэг. Ийм болохын тулд эхлээд одоо ямар байгаагаа ажиглах , улмаар өөрчилмөөр тал байвал аргаа бодох нь үр дүнтэй.
  • Хариуцлага үүрч сурах: Ямар нэг алдаа хийсэн ч хариуцлагаа өөртөө авч дадвал алдаа, сөрөг үр дагаварт хандах өөрийн тань хандлага, анхаарал, мөн бусдын танд хандах хандлага шал өөр болно.
  • Та бусдын сэтгэгдлээс үл хамааран аливааг таашааж, сэтгэл хангалуун байж чадна

Илүү ихийг мэдэх сонсох хүмүүсд зориулж Unlock-podcast линк оруулалаа.

https://itunes.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947?mt=2&i=1000394401279