Нацүмэ Соосэки “Сэтгэл”

Хүний амиар олдсон хайр. Шинэ шарил, шинэ эхнэр. Үнэтэй олдсон хайрыг өөрөө ч эдэлж чадахгүй болтлоо шаналсан сэтгэл. Энэ бол үнэндээ сэтгэлийн тухай, хайрын тухай, атаархалын тухай зохиол биш. Энэ бол чухам юу япон хүний мөн чанарыг япон хүн мөн байна да гэтэл нь тодорхойлдог вэ гэдэгт маш тойруугаар юм шиг хэрнээ шуудаар хариулсан.

Тиймээ хүн ийм. Ийм адгийн, ийм хувиа хичээсэн, иймээрээ ч байх байгаанууд. Харамсалтай нь бидний хэн ч багшаас илүү биш хэрнээ багшаас дутуу.

8. Өөрийн нэр төрийг тэгтэл их хичээх боловч бусдын тэр байдлыг ердөө ч тоож үзсэнгүй. х-169, х-170

Зоригтой байх нь ямар чухал эрдэм тухай. Найзыгаа үхснээс хойш тэр үхлийн шалтгаан нь өөрөө байснаа ухаарсан цагаас хойш амьдраагүй ердөө л амьд явсаар ирсэн хүн

  1. Багш эхнэртээ итгэдэггүйдээ, сурагчдаа итгэдэггүйдээ биш харин байгаануудад итгэдэггүй. Учир нь итгэлийн хохирогч болж үзсэн хэрнээ бусдын итгэлийг уландаа гишгэсэн өөртөө ч итгэж чадаагүй.
  2. х-49 Ер нь бол бүгд сайн хүн, бүгд жирийн хүмүүс. Гэвч ямар нэгэн зүйл тохиолдоход гэнэн хорон санаат хүн хувирдаг аюултай. Тиймээс гэнэнтэж болохгүй.