Нэг л мэдэхэд хоёроор эхэлсэн нас руу ороод ирдэг байгаа.
Sep 8, 2018 · 2 min read
Нэг л мэдэхэд хоёроор эхэлсэн нас руу ороод ирдэг байгаа. Нас ч явж байнадаа. :P
- Өөрөө өөрийгөө таних:Бүх зүйл эндээс л эхлэнэ.
- Цаг баримтлах: Цаг хугацаатай уралдаж л ажилаа амжуулахгүй бол биднийг цаг хугацаа хүлээхгүй. Цагийн юмыг цагт нь…..
- Хөдөлмөр хүнийг бүтээдэг. ХӨДӨЛМӨРЛӨ ХӨДӨЛМӨРЛӨ
- Төвлөрч сурах: Энэ зүйлийг хийж сурах гэж хичээсний хэрэггүй юм байналээ шүү. Аяндаа л янз бүрийн ажил хийгээд ирэхээр олон юманд зэрэг төвлөрөх шаардлага гарна.
- Бусадтай харилцах: Чамгүй их хүмүүстэй уулзаж ажилаа хийдэг. Тэр дунд таарах таарахгүй хүн бас байнаа /хаха/ Тэгээл арга эвийг нь олоол үзэж тарнашдээ.
- Хэн нэгэн чиний итгэлийг алдах юм хийсэн бол зүгээр л орхих хэрэгтэй.
- Өөрийгөө сайн хөгжүүлэх зүйлс аль болох хийх хэрэгтэй. Завгүй байх тусам их зүйл амжуулж чаддаг.
- Баярлаж талархаж бас гомдож байх хэрэгтэй. /Хүн чинь сэтгэлийн амьтан/
- Уучлалт гуйж бас уучилж сур.
- Өөрийн хийх дуртай зүйлдээ бага ч гэсэн цаг зав гаргах.

11. Зүгээр л сонсож сур. Дараа нь ярь..
12. Үргэлж манлайлагч байх хэрэггүй хүсвэл заримдаа хойш суугч байж болно
13. Хийж буй зүйлдээ үргэлж талархаж түүнээсээ кайф авах хэрэгтэй
14. Дотоод мэдрэмжээ удирдах. Энэ яг л кино үзэхтэй адил зүйл лдээ.
15. Гэнэт нэг өдөр алга болох хэрэгтэй. Амралтаа зохицуул гэсэн үг
16. Хэзээ ч харамсахгүйн тулд бүх зүйлийг туршиж үзэх.
17. Ирээдүйд хэн байх нь зөвхөн надаас шалтгаална.
18. Нэг алдаж болно. Хоёр ч алдаж болно. Харин гурав бол за УУЧЛААРАЙ.
19. ЗҮГЭЭР Л ХАМГИЙН САЙНААРАА БАЙХАД БОЛНО.