Архитектурын 5-р дүрэм

Altantuul Saruul
4 min readMar 24, 2019

--

Тав тухын тухай ойлголт

Зохицол болон тэнцвэрийг хадгалах

Хаврын нарлаг өдрүүдийн мэнд уншигчиддаа амттай мэдээлэл хүргэж чадахгүй болохоор хэсэгтэй завсарлахаар шийдэж ойрдоо хичээл ажилдаа дарагдаад л суулаа. Гэхдээ аль болох блогоо орхихгүй шинээр судалж сурч байгаа зүйлсээ хуваалцах болно.

Хот буюу (Монгол бичигээр Хота )нь хүн олноор хуран цугларч, барилга байгууламж цогцлоон суурьшсан томоохон хэмжээний суурин газар гэж ойлгож болно. Гэвч хотыг зөвхөн барилга байгууламж хүн бүрдүүлдэггүй хамгийн чухал зүйл бол хүний ая тухыг хангасан орчин юм.Хотын орон зайд баригдсан элементүүд хоорондоо зөрчилдөөнтэй болоод төвөгтэй байдаг. Хот нь хоорондоо хамааралтай том жижиг олон өргөн хүрээний асуудлуудаас бүрдэнэ. Хамгийн том цар хүрээнд авч үзвэл улсын бүхэл бүтэн газар ашиглалтын хэмжээний асуудлыг хэлэлцэгдэнэ.

Арай бага судлагдахуун нь муж, хот, дүүрэг, хөршийн орон зай хүртэл судалдаг. Ерөнхий хэмжээ нь гудамж зам, хотхон, бие даасан барилга г.м хамгийн чухал нь “Хоорондын орон зай” юм.

Жижиг төслийг боловсруулахад ойр хавийн орчины нөхцөлд төсөл ямар байх нь нөлөөлдөг. Хэрвээ төсөлөө орчин нөхцөлөөс онцгойруулахаар шийдсэн бол тухайлсан барилга байгууламжийг хэрхэн онцгой болгох вэ гэдгээ орчины нөхцөлтэй уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл тав тухтай төлөвлөлт гэдэг нь орчины онцлог , эвдэхгүйгээр нийцтэй байдалыг эрэлхийлсэн байх ёстой гэж ойлгож болно.Тэгэхээр энэ нь барилгын элементүүд нь орчинтойгоо уусах эсвэл онцгойрохыг шийднэ гэж ойлгож болно. Заа ингээд тухтай төлөвлөлтийн зарчим нь үндсэн 3 элементэд хуваагддаг байна.

  1. Орчинтойгоо уялдах
  2. Барилгын харьцаа хэмжээ
  3. Барилгын онцлог

Орчинтойгоо уялдах

Орчинтойгоо нийцэхгүй байгаа төлөвлөлт танигдахад амархан тэр нь хэмжээнээс хэтэрсэн, эмх, замбараагүй, төвөгтэй толгой эргэм хэт том эсвэл хэт жижиг. Зүгээр л орчиныхоо онцлогт тэс хөндлөн буруу байгаа мэдэгддэг.

Үнэндээ амьдрахад таатай газар гэдэг нь орчиныхоо хэмжээ, онцлог хэлбэртэйгээ нийцсэн байдаг. Төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг нь төслийн онцлогийг хоттой хэрхэн уялдахыг тодорхойлох юм. Ашигтай төсөлөө хийхийн тулд орчины нөхцөл байдалыг ухаж ойлгож төслийн биет шинж чанарыг орчинтой хамааруулан уялдуулан төлөвлөнө. Зааа ингээд үүнд 2 зарчим байна.

  1. Төлөвлөлтийн үе шат
  2. Орчины онцлог

Төлөвлөлтийн үе шат

Аль ч түвшиний төлөвлөлтөнд тухайн орчныг судлан шинжлэх ухаан, шинжилгээний үндсэн дээр тохирох зүйлсийг л төлөвлөнө. Хот төлөвлөгч нар газар ашиглалтын асуудал дээр фокуслаж ажиллахгүй зөвхөн нэг талын баримталсан төлөвлөлт хийдэг нь тулгамдсан асуудал болдог.

Үүний нэг жишээ нь: Хот улам доройтож улс төр үүнийг жил бүр компанит ажил болгодог. Эдгээр өөрчлөлтүүд нь асуудалаас гарах арга зам байж болох боловч жил бүрийн үр дүнгүй амлалтаар дуусдаг асуудал болдог.

Орчины онцлог

Орчины онцлог нь түүх, газар ашиглалт, дэд бүтэц, байгаль цаг уурын үзүүлэлт, хүрээлэн буй орчин, барилга зэргээр тодорхойлогддог. Хотын цаашдын ерөнхий төлөвлөлтөнд нөлөөлөх орчины онцлог, олон нийтийн бодлого одоо боловсруулагдах төсөл зэрэг олон талаас нь харгалзан үздэг.

Амьд байдалыг хадгалахыг тулд хотууд хөрш орчины үйлчилгээ болон одоо байгаа дэд бүтцийг тэлэхээс зайлсхийх арга замыг хөгжүүлэхийг зохион байгуулах хэрэгтэй байдаг. Энгийнээр хот эсвэл хөрш орчины төлөвлөлт харагдац, түүхэн соёлын барилга, хөршийн холбоо давтагдашгүй ландшафт, орчиныг болон оршин суугчдын онцлог байдалыг тодорхойлолт үнэт өвийг алдахаас зайлсхийхийг төлөвлөлтөнд тусгах хэрэгтэй.

Ерөнхий төслийн онцлог байдалыг хайхарч үзэхийг чухалчилахын зэрэгцээ ирээдүйд ямар байх хэрэгтэй талаар бодож үзэх хэрэгтэй.

Барилгын харьцаа хэмжээ

Төслийн онцлог байдал тодорхойлвол дизайнерууд, архитекторууд болон хот төлөвлөгч нарт тухайн газарт нэг нь нөгөөхөөсөө онцгойрч хамтдаа зохицон хооронд нь уялдуулах эсэхийг шийдэхэд туслана. Орчин үеийн хотуудад барилгын харьцаа машстаб тааламжтай байх бүрэлдэхүүн болдог. Дизайны гурван элементүүд эдгээр шийдвэрт тусалдаг.

  • Барилгын эзлэхүүн
  • Барилгын хэмжээ
  • Эдэлбэр газрын хэмжээ

Эдэлбэр газрын хэмжээ

Энгийн эдэлбэр газруудын хэмжээ нийтлэг бие даасан барилгын /Footprint/ ул мөр нь ерөнхий барилгын харьцааг тодорхойлох боломжийг олгодог.

Барилгын хэмжээ

Эдэлбэр газрын хэмжээ

Сан франциско хотын жишээгээр газар хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор модон бүтээцлэлийн аргаар барилга байгууламжаа өнгөөр буддаг. Гэхдээ ямар барилга, ямар өнгөөр будах нь зохимжтойг сонгох нь чухал бөгөөд өнгөний өөрчлөлтүүд нь гадаргуу дээр тусах сүүдэр болон гэрэл зэрэг хотын өвөрмөц харагдацанд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэдгийг анхаарна уу.

  1. Барилгын материал

Тусгай зориулалтын барилгын материал аль нэг байгуулгын зорилтот онцлог материал. Жишээ нь: Харвардын их сургуулийн улаан тоосго, Калифорниа Лос анжелесийн их сургууль шар тоосго, Станфордийн их сургуулийн улаан шавар тоосго ашигладаг.

Калифорний Мерси их сургууль маш халалт ихтэй учир төлөвлөлт хийхдээ 3 өөр төрлийн дизайны шийдлийг тусгасан бөгөөд нэгтгэж буй хүчин зүйл нь барилгыг холбож буй шилэн гадаргуун холбоос юм. \ arcades\ Архитектурд уг холбоосыг цаг агаар тэнцвэржүүлэгч гэж үздэг.

4. Түүхэн хадгалалт

Дүүрэг бүр өөр өөрийн онцлог шинж чанарыг хадгалсан байдаг тул түүхэн соёлын чухал эд зүйлстэй уялдуулан шинэ барилга байгууламж барихыг шаарддаг. Түүхэн хэв маягийг хуулбарлахыг шаарддаггүй боловч уялдуулах шаардлагатай байдаг.

--

--

Altantuul Saruul

Professional young Architect and Urban planner, Architect Bookholic, ENTJ, Sagittarius, Architecture Education Lover,