Ami
Ami
Nov 5 · 2 min read

Шарк танк-н хатан Барбара Коркоран - Бүсгүйн код номын тэмдэглэлээс


Гайхалтай ном бэлэглэсэн хайрт цоглог найздаа баярлалаа. Хэрэгтэй үед хэрэгтэй ном өөрөө ирдэг гэж үнэн шүү


Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000$ зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг. Түүний амжилтын түүх, өөрийн туулсан амьдрал амжилтаараа бусад эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр дууриалал болгон бүсгүйчүүдэд өгөх зөвөлгөө зэргүүд багтсан ном юм. Зарим хэрэгтэй гэж бодсон ишлэлүүдээс доор орууллаа.

“Миний текний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн текний өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн чигжээстэй байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна” гэж хэлэхэд ээж минь “Гомдоллохоо больж үз охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд өөртөө ямар давуу тал байгааг сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлахаар том хөх байхгүй. Гэхдээ чамд эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Үүнийгээ тодотгохын тулд үсэндээ гоёмсог зүүлт зүүгээд үзэж яагаад болохгүй гэж?”

Ширээ бүчин суусан бидний шүлсээ залгих дуунаар ээж бялуугаа 12 хэсэгт хуваав. Хүүхдүүд ээлж ээлжээрээ өөрсдийн зүсмийг сонгосны дараа хоёрхон зүсэм бялуу үлдсэн ба Эдди арай том руу нь сарвайлаа. Ээж түүнийг болиулаад “Эхлээд эгч Эллен чинь сонгох ёстой” гэж хэлмэгц Эллен өнөөх томыг хормын төдийд шүүрч авав. “Битгий санаа зов хүү минь. Бялууны жижиг хэрчим хамгийн амттай нь байдаг. Учир нь бялууны хамгийн жижиг хэсэг оногдсон хүн хамгийн их хийж бүтээх хүсэлтэй үлддэг юм шүү, хүү минь”


Үйл ажиллагаагаа түргэн эхлээд алдах ёстой бол алд. Хэрвээ бэлтгэлээ 100% хангачихаад зорилгоо эхлүүлнэ гэвэл та хэзээ ч эхлэхгүй. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч үйлдлүүдийн хамгийн ноцтой нь төгс хийх гэсэн хүсэл. Бүхнийг төгсрүүлэх гэсэн энэ “өвчин” биднийг ажил дээр, гэрт, гал тогоонд бүр фитнес зааланд ч дагадаг.

Эрчүүд эргэлздэг болов уу, гэж үү? Мэдээж тийм. Гэвч эрэгтэй хүн эргэлзээнийхээ эс ширхэг бүрийг нарийвчлан онгичиж, удаан шаналдаггүй.

Та ямар ч ажлыг хийсэн нэг зүйлийг хамгийн түрүүнд бодож байгтун. Миний давуу тал юу вэ? Өрсөлдөөн бол хүмүүсийн “давуу тал” –уудын хооронд явагддаг тулаан. Хэн сул талаа нууж, давуу талаа зөв ашиглаж чадна, тэр ялалт байгуулна..

“Хангалттай, Барбара. Толгойгоо өндийлгө. Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. Харин утга учиргүй илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй.”


Хэн ч тархин дахь таагүй дурсамжуудаасаа бүрмөсөн хагацаж чадна гэж үгүй. Гэвч өнгөрсөнд үйлдсэн үйлүүд дурсамжаар дамжин ирээдүйд ийн нөлөөлдгийг нэгэнт мэдсэн хойно яагаад өнөөдрөөс эхлэн эерэг дурсамжуудыг бүтээж болохгүй гэж? Өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч зуршлууд, үйлдлүүдээсээ аажим аажмаар яагаад хагацаж болохгүй гэж?

Олон хэрэгтэй сургамжыг агуулсан энэ номыг бүсгүйчүүд минь нэг уншаад үзэхэд илүүдэхгүй байх шүү.

    Ami

    Written by

    Ami

    Бусдын хүссэн зүгрүү биш Чамайг аз жаргалтай болгох зүгрүү яв

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade