Өмнөх өгүүллэгээр ERP нь байгууллагын цусан хангамж, мэдрэлийн систем болох тухай тайлбарласан. Өөрөөр хэлбэл ERP нь байгууллагын дотоод процесс, ажил, ажилбаруудын уялдааг зангидсан, ажилтан бүр ажлаа хийж гүйцэтгэхэд туслах арын албаны систем юм. …

Business.MN сэтгүүлийн 04 дугаарт гаргасан нийтлэл

Монголын аж ахуйн нэгжүүд 2000-д оны дундаас ERP (Enterprise Resource Planning) системийг сонирхож, зарим нь тодорхой сонголт хийж, сонгосон ERP системээ нэвтрүүлж, хэрэглэж байна. ERP буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн систем нь компанийн дотоод үйл ажиллагааг нэг системээр удирдах, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нөөцүүдийг хооронд…

Монголд

вендорын байршилаар — дотоод vs. гадаад

вендорын үйл ажиллагааны хэлбэрээр — дан ганц вендор (proprietary) vs. нээлттэй эх (open source)

гэсэн хэлбэртэй ERP системийг санал болгож, нэвтрүүлж байна. Шийдвэр гаргагч нарт танилцуулга, яриа нь тэр бүр ялгагдахгүй эдгээр олон систем, систем нийлүүлэгч дундаас сонгоход тун хүндрэлтэй байдаг.

Сонголт хийхэд цаг зав хэмнэх, тухайн систем, систем нэвтрүүлэгчийн ажлын чанарыг төсөөлөхөд хялбар нэг арга бол тухайн компанийн харилцагч компаниудтайгаар төслийн явцад болон төслийн дараа гарсан асуудлыг шийдэж буй Issue Tracking System (Helpdesk) руу орж, тэдгээр асуудлын хэв шинж, агуулгатай танилцах явдал юм.

“Харилцагчийн нууц” гэх мэт ямар нэг шалтаг, шалтгаан хэлж, уг системээ, гарч буй асуудлаа харуулахыг хүсэхгүй байгаа бол тухайн систем, систем нэвтрүүлэгч компанийн ажил чанарын асуудалтайг илтгэнэ.

Issue Tracking System дотор байгаа асуудал танай компанид мөн ижил тулгарах асуудлууд мөн гэдгийг хэлэх илүүц биз ээ…

Монголд

вендорын байршилаар — дотоод vs. гадаад

вендорын үйл ажиллагааны хэлбэрээр — дан ганц вендор (proprietary) vs. нээлттэй эх (open source)

гэсэн хэлбэртэй ERP системийг санал болгож, нэвтрүүлж байна. Шийдвэр гаргагч нарт танилцуулга, яриа нь тэр бүр ялгагдахгүй эдгээр олон систем, систем нийлүүлэгч дундаас сонгоход тун хүндрэлтэй байдаг.

Сонголт хийхэд цаг зав хэмнэх, тухайн систем, систем нэвтрүүлэгчийн ажлын чанарыг төсөөлөхөд хялбар нэг арга бол тухайн компанийн харилцагч компаниудтайгаар төслийн явцад болон төслийн дараа гарсан асуудлыг шийдэж буй Issue Tracking System руу орж, тэдгээр асуудлын хэв шинж, агуулгатай танилцах явдал юм.

“Харилцагчийн нууц” гэх мэт ямар нэг шалтаг, шалтгаан хэлж, уг системээ, гарч буй асуудлаа харуулахыг хүсэхгүй байгаа бол тухайн систем, систем нэвтрүүлэгч компанийн ажил чанарын асуудалтайг илтгэнэ.

Issue Tracking System дотор байгаа асуудал танай компанид мөн ижил тулгарах асуудлууд мөн гэдгийг хэлэх илүүц биз ээ…

SAP ERP зэрэг томоохон шийдлийг сонгон шалгаруулж, нэвтрүүлэх төслийн явцад анхаарах зүйлсийг бодит жишээн дээр тайлбарласан түүхийг дор үзнэ үү.

Keda Industrial компани (Кэда)-ийн дэд захирал Др. Фан Жу нь SAP төслийн үр дүнд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байлаа. Төсөл хэрэгжүүлэх багийг томилсноос хойш ердөө 5 сарын дараа Кэда нь…

Хүн өөрийн унаган хэлээр сэтгэж, ойлгохдоо хамаагүй илүү. ERP системийн тухай уншиж байхад гардаг End-to-End Transaction гэсэн ойлголтыг өөрийн ойлгосноор цухас тайлбарлахыг хичээе.

End-to-End Transaction гэж Төгсгөл хоорондын ажил гүйлгээ гэж буулгаж болох юм. Зүйрлэвэл хүний мэдрэлийн систем, эсвэл цусан хангамжийн систем аливаа мэдээлэл, мэдрэхүйг нэг төгсгөлөөс бусад шаардлагатай бүх төгсгөл рүү хүргэх чадамжтай. Үүнтэй ажил компани (систем)-д гаднаас эсвэл дотроос сэдэлтэй нэгж үйлдэл (нэг төгсгөл) өөр бусад хамаарал бүхий үйлдлээр дамжсаар компани (систем)-аас гадагш чиглэсэн үйлдэл эсвэл компани доторхи нэг үйлдэл (нөгөө төгсгөл)-ээр дуусна.

Өөрөөр хэлбэл ERP нь байгууллага доторхи дараалсан ажилбаруудыг бүхэлд нь эхнээс нь дуустал өөртөө буулгаж, нэгдсэн нэг системд авч явахыг ийнхүү илэрхийлдэг ажээ.

ERP системийн тухай ярихад real-time буюу бодит цагийн гэсэн ойлголт гарна. Энэ нь хоёр утгатай:

  1. Тухайн нэгж ажил үйлчилгээ (transaction-г ингэж хэлээд байх шиг)-ний үр нөлөө бусад хэрэгцээт газраа эгшин зуур хүрч очихыг
  2. Тухайн нэгж ажил үйлчилгээнд хэрэгцээ шаардлагатай бүх мэдээлэл гар дор бэлэн, нэмэлт ажил шаардахгүй байхыг

тус тус ойлгоно.

SAP ERP шиг том ERP системийг сонгох, нэвтрүүлэх, хэвшүүлэхэд гардаг олон асуудал, шийдлийг Хятадын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч KEDA компанийн төслийн түүхийг судалж, жишээ болгон өгүүлсэн баримтыг доорхи холбоосоор үзэж танилцана уу. Монголын компаниудад хэрэгжиж буй ERP төслүүдийн амжилт, алдааг эндээс бас харж болохоор байна.

http://www.academia.edu/29738550/KEDAS_SAP_IMPLEMENTATION

Хэрвээ ERP системээ зөв сонгосон бол тухайн систем танай компанид үсрэлт авчрах ёстой. Өнөөдөр өдөр тутам хийдэг зүйлээ тодорхой хэмжээнд автоматжуулж програмчлахаас хамаагүй өргөн хүрээнд шинэ тэргүүн туршлага, бүтээмж, ололт, амжилт, хандлагыг авчрах ёстой. Энэ нь гэхдээ ажиллагсдаас ажлын арга барилаа өөрчлөхийг шаарддаг, гэтэл хүн байгалиасаа өөрчлөлтөнд хойрго ханддаг араншинтай.

JAmar (Orchard, SAP MN)

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store