Give me justice
Nov 2 · 1 min read

Зүрх чинь урагдсан байна уу? Зүгээр дээ. Бат бөх, халдашгүй болтлоо удтал өвддөг л юм.

Уйлж байна уу? Зүгээр дээ. Урссан нулимс чинь урууланд чинь хүрч амжаа ч үгүй байхад элгээ хөштөл инээдэг л юм.

Хорвоо хатуу санагдаж байна уу? Зүгээр дээ. Танихгүй нэгнээ хайртай нэгэн шигээ дотночилдог хүн байдаггүй шиг хорвоо ч гэсэн чамайг хайрлахын тулд хугацаа авдаг л юм.

Өвдөж байна уу? Зүгээр дээ. Өвддөггүй нэгэн гэж байдаггүй л юм.

    Give me justice

    Written by