Heart vs. Brain | Life changed.

Amna Arman
Nov 4 · 3 min read

Киноны гол дүр шиг амьдарсан өдрүүд ашгүй дуусч байх шиг байна. Хүн гэдэг сонин шүү. Зүрх нь тархиа ч, тархи нь зүрхээ ч удирдаж чадахгүй үе тохиодог л юм байна. Яг л зүрх, тархи хоёроо тэмцэлдүүлсэн дайны талбар мэт буснисан сэтгэл хөдлөлтэй өдрүүд байлаа.

Зүрх, тархи хоёрын аль нь ялсан бэ гэж үү? Тэднийг зүгээр л нэгэн зэрэг цагаан тугаа өргөх тушаалыг өгчихлөө. Мэдээж аль алинд нь ашигтай нөхцөлтэйгөөр… Харин хэн нэгэн нь ялж болох байсан юм биш үү гэж үү? Тийм ээ, болох байсан. Гэхдээ үр дагаврын хувьд аль ч тохиолдолд pay-off нь 0-тэй тэнцүү байх байлаа.

Гэхдээ гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байгаагаа хэлэхэд таатай байна аа. Яг л амьдралын минь шинэ үе (phase) эхэлсэн юм шиг л санагдаж байна. Ихэнх хүмүүс он гараад л шинэ хүн болох зорилтоо хэрэгжүүлж эхэлдэг бол би харин 11-р сараас шинэ хүн болчихлоо шүү кк. Яагаад заавал дүрэмд баригдах ёстой гэж тийм ээ?

Хэтэрхий нэгэн хэвийн байсан амьдрал минь гэнэт л найруулагч нь солигдсон кино шиг өөр өнцгөөс, өөр өрнөлтэй үргэлжлэх болсон нь надад сонирхолтой байлаа. Хэрвээ хувь тавилан гэж байдаг бол надад зорилгыг минь сануулах гэсэн мэт л бүх зүйл байрнаасаа хөдөлсөн бололтой.


Гэхдээ ганцаараа ойлгох энэ сэтгэл хөдлөлийг тайлбарлах гэж уншигч таныг чилээхийн оронд энэ богино хугацаанд өөрийнхөө ойлгож авсан хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо.

  1. Бүх зүйл хүссэнээр болно гэж байдаггүй. Магадгүй чи хүсч байлаа ч, бүх зүйл бүтэх мэт санагдаж байлаа ч бодит амьдрал төсөөлснөөс чинь тэс өөр байх болно. Тиймээс элдэв зүйлсийг сэтгэлдээ ургуулж бодолгүйгээр зүгээр л бодит байдалтайгаа эвлэрэх нь хамгийн зөв шийдвэр.
  2. Хүнээс хамааралтай мэт хэн нэгний шийдвэрийг бүү хүлээ. Ялангуяа эмэгтэй хүн өөрийн амьдралыг хэн нэгэнд даатгах, заавал хэн нэгний халамжинд байж л амьдрана гэж бодож байвал томоос том эндүүрэл. “Girl power” гэж сүүлийн үед их ч ярих болсон доо. Тийм ээ, охин минь, чи л өөрөө чин сэтгэлээсээ хүсч л байгаа бол тэр хүссэн ирээдүй чинь чамайг алгаа дэлгэн тосч авах болно. Хамгийн гол нь зорилгынхоо төлөө effort гаргаж хичээх нь чухал шүү. Бас өөрөө өөрийнхөө хүч чадалд итгээрэй.
  3. Цаг хугацаа бүхнийг шийдэгч. Баярласан, гунигласан ямар ч сэтгэл хөдлөлийг цаг хугацаа л намдаадаг. Тухайн цаг мөчид чи уурласан, гунигласан, баярласан, догдолсон байлаа ч хэсэг хугацаа өнгөрөхөд юмс арай өөрөөр харагдаж эхэлнэ. Тиймээс сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахгүй байх нь чухал. Тайвшир, хүлээ, бод. Сэтгэл хөдлөлөөсөө болж дараа нь харамсах зүйл бүү хийгээрэй.
  4. Гэхдээ л цаг хугацааны боол болж болохгүй. Түүнтэй өрсөж, зэрэгцэж амьдар. Ганц л заяах амьдрал шүү дээ. Залуу нас эргэж ирэхгүй гэлцдэг болохоор яг л энэ насан дээрээ гацчихмаар ч санагддаг. Гэхдээ л цаг хугацаа урссаар л байх тул түүнд залуу насаа булаалгахгүйн тулд хором, мөч бүрийн үнэ цэнийг хайрлаарай.
  5. Хамгийн чухал нь, юу ч тохиолдсон бай, өөрийнхөө зорилгыг битгий мартаарай. Зорилгодоо тэмүүлэх замд олон саад тотгор, салаа зам, улаан гэрэл, эргэлт, уулзвар гарч ирнэ. Гэхдээ л гол замаасаа хазайж, чиглэлээ алдаж болохгүй шүү. Үргэлж өөртөө зорилгоо сануул. Түүнийхээ төлөө хичээ.
  6. Хэн нэгнийг зорилгод чинь саад хийхийг бүү зөвшөөрөөрэй. Харин хүсэл тэмүүллийг чинь хурцалж дэмжих, хаана ч, хэзээ ч үнэнч дэмжигч чинь байж чадах нэгнийг хажуудаа байлгах нь чухал. Мэдээж хэн нэгнээс хамаарахгүйгээр аз жаргал, хүсэл зорилгоо та өөрөө бүтээж чадна гэдгийг мартаж болохгүй.
  7. Зөв хүнтэйгээ буруу цагт учрах, буруу хүнтэй зөв цагт учрах гээд заримдаа юмсын зохилдлого таарахгүй байх үе амьдралд тохиолддог аж. Тиймээс аливаа зүйлд яарч шийдвэр гаргалгүйгээр тохиромжтой цагийг нь хүлээгээрэй.

Хоёр, гуравхан сарын өмнөх амьдрал минь өнөөдөр тэс өөр өрнөлтэй болсон нь хачирхалтай ч юм шиг. Гэхдээ л энэ өөрчлөлт надад хэн байсан, хэн байх ёстой, юунд тэмүүлэх ёстойг минь сануулж өгсөн тул сэтгэл хангалуун байна. Цаашид ч юу тохиолдох юм билээ, мэдэхгүй. Гэхдээ л, life is interesting and beautiful. Тийм болохоор өнгөрснөөсөө авах сургамжаа аваад, үлдсэнийг нь өнгөрсөнд нь үлдээе. Маргааш юу хүлээж байгаа нь харин сонирхолтой байна шүү.

Хүндэтгэсэн, Амна.

    Amna Arman

    Written by

    Economist | Dreamer | Blogger to be

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade