***

Дурсамжийг минь савлаж өгдөггүй,
Гөвдөггүй
Буцаж харахгүй
Өнгөрсөний
Амраг нь явлаа.

Хүсэлд минь толгой дохьдоггүй,
Бөхөлздөггүй,
Хэлэлцэж тохирдоггүй
Ирээдүйн
Мануул нь явлаа.

Атганд багтахгүй, базласаар
Өвөр дээр минь элс шиг асгарах
Тархи зүрх хоёрыг минь
Сонголтын хундаганд
Сархад шиг нэрсэн
Энэ л мөчид
Ноён суухаар ирэхэд

Өнгөрсөний үнсээд одсон уруулаар
Ирээдүйн хулгайлж зугтсан бүхний араас
Харамсаж, бас харамнаж шивнэх 
Юу байв надад?

Хоолойн минь оронд
Аниргүй цуурайтав, 
Цаг хугацаа аж ээ!
"Дурсамжинд дурласан толгой
Эзний титэм даахгүй
Хаан ширээний өлмийд
Бөхийж л суухаас яах вэ?"

Like what you read? Give Анар a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.