АЛХИМИЧ /ПАУЛО КОЭЛЬО/ номын тухай

Алхими гэдгийг яг таг судалж үзээгүй би бээр тодорхойлолтыг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ Гүүгл ахаас асуусан чинь ийм нэг хэсэг гараад ирлээ шүү..

Алхими гэдэг нь хүн аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм. Алхими бол байгаль дээрх хамгийн хүчирхэг зүйл ч гэсэн тийм ч төгс зүйл биш юм. Энэ нь солилцооны үндсэн дээр явагддаг бөгөөд алхими хэрэглэхийн тулд заавал үүнтэйгээ тэнцүү зүйл солилцох шаардлагатай. Хэрэв хэн нэгэн нь ямар нэгэн зүйлийг олж авмаар байвал, тэрээр ижил хэмжээний зүйлийг буцааж өгөх ёстой. Энэ онол нь алхимийн үндсэн ухагдахуун болох “тэнцүүлэх солилцоо” юм. Алхимиар төмөрлөгийг алт болгож, усыг хөлдөөн ууршуулж, хүний биен дэх цусыг удирдаж болох ч хэн ч хий хоосон зүйлээс юм бүтээж чадахгүй. Гэвч алхимид бас хориотой зүйлс байдаг бөгөөд энэ нь үхсэн хүнийг амилуулах буюу хүн хувиргах юм.Үүнд маш их хэмжээний төлөөс ордог бөгөөд амилуулсан зүйл нь удалгүй үхдэг. Хэн ч болов үүнийг хийх ёсгүй. Роберт Э.Корниш 1930 оноос эхлэн амьтдыг амилуулах туршилтуудыг хийж байсан боловч амилуулсан амьтад нь хэвийн бус болж байсан бөгөөд цаг орчмын дотор бүгд үхэж байсан.

Хувиргалтын ухаан л гэж сонсож байснаас өөр бол сайн мэдэхгүй ч гэлээ энэ ном үнэхээрийн үнэхээрийн их таалагдсан. Аргагүй л олдохооргүй сайхан ном юм аа.
 Үйл явдал нь эгэл жирийн хоньчин хүүгийн мөрөөдөл нь түүнийг хаашаа хөтөлж , хэнтэй учруулж, ямар адал явдал туулж, юуг ойлгуулж байгааг харуулна. Уншихад ч урамтай , аягуу нимгэхэн хирнээ л их гоё гоё юм ойлгуулж чадсан ном. Бүрэн эхээр нь шахуу үйл явдлыг нь биччихээр их онцгүй юм болно оо . Тийм болохоор ерөнхийдөө л өөртөө тусгаж авсан зүйл нь юу вээ, мөн алт гэж бодсон хэсгүүдээс нь бичиж тэмдэглэсэнээ хуваалцая.:.. 
 Ер нь бол би үгээгүй их залхуу хүн. Уг нь надад ямар их хүсэл мөрөөдөл байдаг гээч! гэвч нэгийг нь ч зорилго болгож хувиргаж чадаагүй.. Яахав эхнээсээ зорилго болж байгаа ч идэвхитэйгээр , зоригтойгоор, ахиухан ахицыг гаргаагүй л явна. Гэхдээ энэ номыг уншсаны дараа маш их урам зоригийг авсан. Хоньчин хүү зүгээр л мөрөөдлөө мөрөөдөөд хонио хариулаал хонио хариулах хийгээд мөнгөний хооронд эргэлдээд л явж болох л байсан. Гэхдээ түүний зүүд түүнд дохио тэмдэгийг өгдөгөөс л бүх зүйл эхэлж байгаа юм даа.. Үүн дээр миний нэг боддог санаа гарсан шүү ..

— Мөрөөдөл зорилго хүнийг хэзээ ч буруу замруу оруулдаггүй гэж — ..

Холын зорилго, мөрөөдөлтэй хүний амьдрал яаж ч гундсан , хэцүү байсан ч утгатай л байдаг . Тэр хэмжээгээрээ утгатай өнгөрүүлж чаддаг гэж би боддог юм. Ер нь л хүн ганц амьдрах энэ хувь тавилангаа өөрөө залж, том амжилт руу зүтгээд үзэж яагаад болохгүй гэж.. Хэн ч юу ч гэж хэлж байсан яагаад ганцхан өөртөө итгээд урагшлаад үзэж болохгүй гэж. Чи өөртөө итгэж, чи өөрийгөө мэдэрч байхад энэ чинь чиний л амьдрал шүү дээ…

Хоньчин хүү маань нэгэн сүмийн туурьд хоноглохдоо нэгэн зүүдээ давтан зүүдлэх ба тэр зүүд нь — хэсэг Пирамидуудын дэргэд эрдэнэс нуугдсан гэж гарнаа. Хүү энэ тухай цыганаас очиж асуутал Цыган эмгэн өөрийг нь тэр Пирамидуудруу явахыг зөвлөж хариуд нь эрдэнэсээсээ хуваалцахыг санал болгодог.. Ингээд хүү мөрөөдөл хүслээ дохио тэмдэгийн дагуу залсаар эцэст нь түүндээ хэрхэн хүрдэг тухай гардаг юм.

Номын хэсгүүдээс :

Толь л юмыг төгс төгөлдөрөөр тусгадаг. Тэр алддаггүй, яагаад гэвэл тэр боддоггүй.
Завь боомтод аюулгүй ч , завийг боомтод л аргамжих гэж хийдэггүй билээ.
“Би Нарциссын үзэсгэлэнг огт анзаарч байсангүй, харин үгүй болсныг нь үгүйлэн уйлж байгаа юм. Яагаад гэвэл тэр эрэг дээр минь ирээд ус руу минь тонгойх бүрт түүний нүднээ миний өөрийн гоо сайхан тусдаг байсан юм”
Даанч хоньд нь өөрсдөө өдөр бүр нэгэн шинэ замаар явдаг гэдгээ, өвс бэлчээр, цаг улирал байнга солигдож байдаг гэдгийг ойлгодоггүй. Хонины боддог юм нь ердөө өвс ус хоёр л байх юм. Бид ч бас тийм юм биш байгаа даа..
Зүүд бодит зүйл болж болдгоороо л амьдрал сонирхолтой байгаа юм даа..
Шашны сургуульд байх үеийнх шиг эргэн тойронд чинь нэг л ижил хүмүүс байхад, тэд гарцаагүй амьдралыг чинь өөрчлөх гэж оролдоно гээч. Хэрэв чи тэдэнтэй адилхан байхыг хүсэхгүй байгаа бол гомдоно. Хүн бүр энэ хорвоод яаж амьдрах нь зүйтэй вэ гэдгийг яг таг мэддэг гэж бодно. Даанч өөр өөрийнхөө амьдралыг яагаад ч юм бэ хэн ч аятайхан зохицуулчихаж чаддаггүй. Яг л цыган эмгэн шиг зүүдийг тайлбарлаж чаддаг, харин бодит зүйл болгож чаддаггүйтэй адил:::
Нэгэн мөчид бид амьдралаа захирч чадахаа больдог, тэгээд бидний амьдралыг хувь заяа захирч эхэлдэг гэдэг бол худал. Туйлын худал.
Тэр хүч ивээлтэй хүч биш санагддаг ч чухамдаа, Хувь Заяагаа хэрхэн олохыг хүмүүст зааж өгдөг. Хүний санаа сэтгэл, зүрх зоригийг чухам үүнд л бэлтгүүлдэг. Манай гариг дээр ганцхан агуу үнэн байдаг юм. Чи хэн ч бай, юуг ч хийж бай, гагцхүү ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсч, зорьж байвал , чи түүндээ хүрнэ, яагаад гэвэл , ийм хүсэл Орчлон ертөнцийн оюун сэтгэлд ч төрсөн байдаг. Тэр нь энэ хорвоо дээрх чиний хувь тавилан болдог.
Хэн нэгэн хүнд мэхлэгдэн хууртагдсанаар би өширхөж, атгаг муу санасан, хүн бүрийг сэжиглэсэн хүн болно. Эрдэнэсийг өөрөө олж чадаагүйдээ түүнийг олсон хүмүүсийг би үзэн яддаг болно, Өөртөө байгаа ялихгүй юм аа тас атгана, яагаад гэвэл , бүх дэлхийг танин ухаарахад бид хэтэрхий өчүүхэн билээ.
Тэрээр жаахан тэвчээртэй байх юм бол юуг ч алт болгон хувиргаж болох юм байна хэмээн бодов.
Бүү яар. Тууварчны яридагаар идэх цагаа болохоор ид, явах цагаа ирэхээр замдаа гар.
Чухамхүү одоо үед л бүх нууц байдаг юм. Өнөө үедээ зохих анхаарал тавих юм бол түүнийгээ сайжруулж чадна. Өнөөгийн үеээ сайжруулсанаар ирээдүйгээ ч таатай болгож чадна. Ирээдүйдээ бүү санаа зов, өнөөгөөрөө амьдар. Өдөр хоног бүхэн өнө мөнхийн нэгээхэн хэсгийг өөртөө тээж байдаг.
Мөрөөдөл биелэхээс өмнө Замбуулингийн Сүнс сургамжуудыг нь эзэмшиж чадсан эсэхийг шалгахаар шийддэг. Үүнийг тэр яах гэж хийдэг вэ гэвэл биднийг мөрөөдлөө биелэгдэх мөчид замынхаа турш олж авсан сургамжуудаа бүү мартаасай билээ гэж . Яг энэ үед ихэнх хүмүүс зориг алдардаг. Эрэл хайгуул ямагт тохиромжтой эхэллээс эхэлдэг. Харин энэ нь сорилтоор төгсдөг.
Хамгийн харанхүй үе үүр цайхын өмнө байдаг.
Хувь заяагаа дагадаг хүн бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг.
Аливаа мөрөөдөл биелэхэд саад болдог ганцхан юм нь бүтэхгүй байхвий гэсэн айдас.

Ер нь хүн чинь их дасал дадлаар амьдардаг хүн шүү дээ.. Залхуураал байх юм бол залхуу л болно. Ажил хийгээд л байвал ажилсаг болно. Хүссэн зүйлийнхээ төлөө хяссан бүхнээ давж сураа гэж.. Эрсдэл гарга ,, Золиос гарга,, Удахгүй чи хүссэн мөрөөдөл зорилгодоо хүрнэ.. Би ч удахгүй ажилсаг болноо л гэж бодсон байгаа… Уншсан номынхоо амттай шимтэй гэсэн хэсгүүдээ ингээд бичээд авчихсан нь их зүгээр байдаг юм байна лээ .. Дараа дараа мартахгүй.. Ганцхан амьдрана .. Өөрийнхөө хувь заяагаа бүтээ.. Учрах бэрхшээл бүхэн чинь хүсэл мөрөөдлүү чинь хүрэх шат байх болно..

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.