Дотор луу

Дотор луу гэвэл миний доторх луу болчих ч юм шиг, эсвэл дотор луугаа өнгийж буй миний гуниг болчих ч мэт. Аль нь ч байсан яахав дээ, заримдаа миний нүд луу болоод заримдаа миний зүрх гуниг болоод, хэрхэх билээ дээ, хаана амь зуух вэ? Ганцаараа байсаар, амьдарсаар тэрэндээ бүр дасаад түмэн олны дунд хамт байж чадахгүй байна. Урагшилж хойшлож явсан олон асуудлын шуурганаас одоохондоо арай гараагүй байгаа ч, хэзээ гарах талаар мэдэгдэл дотроос алга. Уйлмаар, инээмээр, угтаж зугтмаар, уужирч тайвширмаар өдрүүд. Гэхдээ яг одоо бол агаар амьсгалж л, амьд гэдгээ мэдэрмээр байна. Энэ чимээ шуугианаас холдож, эзгүй хээр тал шиг өөрийн сэтгэл дотроо ярилцаж алхмаар байна. Гунигтай ч, гомдлоо ч хүлээн зөвшөөрдөггүй инээсэн нүдний цаана байгаа нулимсыг олж хараад, гуниглах миний өрөвдөм зүрх. Би чадахгүй шүү дээ, хүлээж тэвчиж, хамт байж чадахгүй тийм хүн би.

Дотор луу
Дотор луу