Яг одоо


Яг одоо та юу хийж байна вэ?

Дэлхийн 7н тэрбум хүн яг энэ мѳчид юу хийж байгааг бодож үзэж байсан уу?

Яг одоо Сансарт 6 хүн ажиллаж байна.

Яг одоо Далайд 1.5 тэрбум хүн аялаж байна.

Яг одоо Агаарт 500000 хүн нисэж байна.

Яг одоо facebook-ыг 1 тэрбум хүн ашиглаж байна.

Яг одоо Дэлхийд 1.8 тэрбум хүн унтаж байна.


Манай улсын хүн амын дундаж наслалт 69.1 байна. 69н жил гээд бодохоор удаан ч юм шиг. Гэхдээ 1 хүн ойролцоогоор 23 жил унтаж ,3 жил идэж , 8 жилийг ариун цэврийн ѳрѳѳнд ѳнгѳрүүлдэг гэхээр бидэнд 38 жил үлдэнэ.Үлдсэн жилүүдээ хэрхэн ашиглах нь таны гарт байна.

Би амьдралынхаа үлдсэн цаг хугацаандаа хамгийн чухал нь ѳѳрийгѳѳ мэдрээд , түүнийхээ тѳлѳѳ зүтгэж чадвал зорилгодоо хүрнэ гэж боддог. Ѳѳрийгѳѳ мэдрэхийн тулд цаг хугацаа нэн чухал ч одооноос эхэлж, ѳѳр ѳѳр зүйл туршиж үзэхийг эрмэлзэн хичээнэ.Ингэж хѳдѳлмѳрлѳх явцад аль хэдийнээ ѳѳрийгѳѳ олоод мѳрѳѳдѳлѳѳ биелүүлж чадна.


Цаг хугацаа хязгаартай гэдгийг мэддэг боловч ихэнх үед хойшлуулаад байдаг талтай. Хэзээ нэгэн цагт бүтчихнэ гээд л сууж байдаг.Би ѳѳрѳѳ ч зүгээр л шидэт саваатай болоод л бүх юмаа болгочихно гээд л сууж байдаг л даа хэхэ .Орой даалгавраа яг хийнэ гээд л ѳдѳр нь хичээлээ тараад ѳѳр юм хийнэ. Орой нь за яг ѳглѳѳ эрт босоод л гялалзуулна гээд л унтана. Ѳглѳѳ нойрондоо дийлдээд босохгүй. Эцсийн найдвар хичээл дээрээ хурдаа үзэх юм болно доо. Хайш яаш хийсэн юм ямар олиг байхав дээ.

James Altucher гэх Нью-Иорк ийн нэгэн эр яг одоодоо амьдарч , бусдаас онцгой хэв маягаар аж тѳрч байгаа нь маш сонирхолтой санагдсан. Энэ хүн нь ѳѳрѳѳ Аirbnb буюу айлийн гэрийг түрээслэн гэрээс гэр хооронд дамжин амьдардаг. Ѳѳрийн гэсэн байраа элбэгхэн худалдаж авч чадах ч James ѳѳртѳѳ юу чухал гэдгийг ойлгосон. Тэрээр янз янзын зүйлээс маш их судалгаа хийдэг. Нэгэн судалгаа нь амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь маш их ном уншдаг гэсэн ба гэрээ цэвэрлэх , хоол хийх зэрэг гэрийн ажил хийх цагт 100 ном уншиж болно гэдэг анализ гаргасан. Тиймээс James энэ судалгаан дээр тулгуурлан амьдралын хэвшлээ ѳѳрчилж гэр орны ажил хийх цагтаа ном уншиж эхэлсэн. Энэнээс ѳѳртѳѳ юу чухал бэ гэдгийг тодорхойлон түүндээ цагаа зарцуулах хэрэгтэй гэдгийд ойлголоо.

Мѳрѳѳдлийнхѳѳ тѳлѳѳ яг одооноос алхаж эхлээрэй . Яг одоо эхлэхгүй юм бол хэзээ эхлэх юм бэ!