Сайн байна уу? Хөгжилтэй байх үүднээс өөрийнхөө тухай 20 фактыг хүргэж байна.Өөрийнхөө талаар их бодож үнэн зөв бичсэн болно!
1.Олон улсын Улаанбаатарын их сургуульд сурдаг.Өнгөрсөн хавар төгсөх ёстой байсан боловч 2р курсдээ чөлөө авсан болохоор одоо энэ хавар төгсөнө.Энийг дотны хүмүүс л мэднэ :))
2.Аюгүй их унтдаг.Хичээсэн ч энэ зангаа засаж чаддаггүй хха гэхдээ болноо✌🏻
3.Хир баргийн зүйл байтугай хүн сэтгэлд таалагддаггүй.Хүрээлэл их цөөхөн.Гэхдээ хүрээлэлд байгаа хүмүүсдээ их хайртай.:))
4.Хип хоп хөгжимд дуртай.Рэп хийх нууцхан авьяастай.Найзууд л мэднэ хха
5.Хүмүүс ажилсаг гэж их хэлдэг гэхдээ өөрийгөө огтхон ч тэгэж боддоггүй байсан эргээд хийсэн ажлуудаа бодоод үзхээр аягүй их зүйл амжуулдаг гэдэгээ ойлгосон :))
6.Муухай ааштай хха нэг хүн сэтгэлд таалагдахгүй үйлдэл юмуу үг хэлвэл хэрүүл гуйгаал зогсчино хаха
7.Гэр бүлийхэндээ их цаг зав зарцуулдаг.Орой ажлаас нь ороод ирэхэд халуун хоол халуун цайтай байнга хүлээж байдаг.Тэд маань идэж ууж дуусчаал тоголж өгнө шүүдээ :))
8.Ээж аав дүүтэйгээ маш их дотно.Бүр маш их.Шууд л бүх юмаа хэлдэг.Өдөр болсон бүх зүйлээ.Тэд маань ч гэсэн.
9.Ээж аавын ажилд тусалж цалинждаг хха ажил дээр бол яг ажилчиддаа яаж ханддаг надад тэгэж л ханддаг.
10.Юу өмсөх талаар их боддог бусдаас өөрөөр хувцаслахыг хичээдэг.Хувцасанд их мөнгө үрнэ.Бас идэх юманд хаха
11.Өөрийгөө их голдог.Гэхдээ ээж их зүйлийг зааж өгдөг болохоор алзахгүй ээ гэж боддог доо.
12.Манай аав хүнтэй аюгүй гоё харьцдаг ямар ч ааштай хүний аргыг амархаан олдог.Харин би бол хүн түрүүлж юм ярихаас нааш хүнтэй ярилцана гэдэг ёстой худлаа.Аавынхаа энэ занг биширч аав шигээ болноо л гээд мөрөөдцөн байгаа.Энэ зан амьдралд маш том ололт амжилтыг бий болгодог гэдгийг аавынхаа амжилтаас харсан болохоор.
13.Дүүдээ бүр амь.Өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг бариад гүйдэг.Дүү маань итгэлийг минь алддаггүй.Маш онц сурдаг биеэ даасан воллейбол тоглодог хөөрхөн охин байгаа.:))
14.Бардам зантай ширүүндүү шууд юу бодсноо хэлдэг.Буруу ч байсан зөв ч байсан хамаагүй хэлээл хаядаг.
15.Ганцхан удаа 4жил үерхсэн.
16.Бүдүүлэг,хирээ мэдэхгүй байж их хуцдаг,атаархуу,хүний мууг үзэх дуртай хүмүүст яснаасаа дургүй.Үзэн яддаг.
17.ХАЙР дурлалын асуудал дээр их зан гаргах гээд байдаг хаха хир баргын хүн таалагдаад байдаггүй.
18.Киноны туслах дүр,рекламын санал багагүй ирдэг.Гэхдээ суисд сурдаг туршлагатай нь хийх ёстой гээд их татгалздаг байсан сүүлд жүжигчин Чинзо ахын хэлсэн үг бас бодууштай байгаа :))
19.Сургуулиа төгсчвөл карьертаа анхаарч их зүйлийг хийж бүтээнэ гэж боддог.Мөрөөдөх дуртай.
20.Сэтгэлийн зовлонд дургүй.Өөрийгөө тайвшируулж хүч өгч энэ байдлаас бушуухан гардаг.
За тэгээд факт болгонд хүн бүхэнд бодууштай юм болов уу гээд тайлбар оруулсан шүү.Миний medium хаягыг дагаарай баярлалаа. :)