Liespotting: Proven Techniques to Detect Deception — Pamela Meyer

Худал хэлнэ гэдэг юу гэсэн үг вэ? Өөрийн аливаа ашиг сонирхлоо хамгаалахын тулд хүмүүс худал хэлэх эсвэл үнэнийг илчлэхээс зайлсхийдэг. Үүнийг Памела Майер “худал хэлэх” гэж томьёолжээ. Памела Майер өөрийн “Liespotting” номдоо харилцаж байгаа хүнээ худал хэлж буй эсэхийг хэрхэн таних талаар өгүүлэх бөгөөд заавал ажиглах зарим реакцуудыг ойлгомжтойгоор тусгаж өгсөн байна. Ихэнх хүний хувьд уг номын агуулга нь илэрхий, олны мэдэх зүйлсийг заасан санагдаж магадгүй юм. Үнэнийг хэлэхэд “Fox”-ийн “Lie To Me” цувралыг үзэх нь худалчуудыг олох талаар илүү ихийг зааж өгөх байх. Тиймээс бүтнээр нь уншиж эхлэхээсээ өмнө TED-ийн тайзан дээр хийсэн яриаг нь үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Уг номын .m4b өргөтгөлтэй аудио хувилбарыг (аудионом) эндээс татаж аваарай. Багцалсан файлыг задалж iTunes-ээр дамжуулан iOS төхөөрөмж рүү хуулснаар iBooks апп ашиглан “унших” боломжтой.