Social Good Summit Mongolia дээр өнгөрүүлсэн нэг өглөө | #LiveBlog

2015 оны 9-р сарын 26 10:00am | Залуучуудын энерги, урам зориг ханхалсан өрөөнд орж ирээд сууж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болох долоо хоногт Mashable-тай хамтран зохион байгуулдаг Social Good Summit-ийг Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн жил ч, энэ жил ч арга хэмжээнд ашиглаж байсан гол хаштааг нь #2030Now байлаа. 15 жилийн дараа бид нар ямар ертөнцөд амьдрахыг хүсч байна вэ гэсэн сэдэвтэй гэсэн үг.

Нээлтийн арга хэмжээний хаалт болгож жүжигчин Амараа тайзан дээр гарсан байгаа нь.

Нээлтийн арга хэмжээний үеэр “Marco Polo” цуврал кинонд Ариг Бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Амарсайхан ирж, өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. “Чингис хаанаас эхлээд 35 хааны нэгээр нь л кино хийхэд зүгээр л алаа байхгүй юу” гэсэн нь үзэгчдээс хөөрхөн алга ташилт авлаа. Инээд ч дагуулсан гэж хэлж болно.

10:40am | Нээлт дууслаа. Одоо хэсэг хугацаанд завсарлаад салбар “хуралдаанууд” эхэлнэ. Хаашаа нь орж суух вэ? Монгол Улсын хөгжилд Тогтвортой хөгжлийн зорилтууд, мэдээлэл технологийн дэвшил болон залуучуудын санаачлага хэрхэн нөлөөлөх нь салбар хуралдаанууд:

Social Good Summit-ийн хөтөлбөрийг оролцогч бүрт зориулан мандаттай нь хамт байхаар их хөөрхөн хийжээ. NEMUS хэвлэлийн компани өнгөрсөн жил болон энэ жилийн урилгыг хэвлэсэн гэж зохион байгуулагчид хэллээ. Таалагдаж байна.
  1. Мэдээлэл харилцааны технологи ба Сэтгэц, бие бялдарын эрүүл мэнд
  2. Мэдээлэл харилцааны технологи ба Чанартай боловсрол, боломжууд
  3. Мэдээлэл харилцааны технологи ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг даван туулах нь

Надад өгсөн хуваариас харахад 2 цагийн хэлэлцүүлэг болох юм байна. 30, 30 минутаар хэлэлцүүлэг болгон руу орж суух уу эсвэл нэгээс хоёр руу нь орох уу?

11:05am | “ Мэдээлэл харилцааны технологи ба Чанартай боловсрол, боломжууд” хэлэлцүүлэгт нь сууж байна. Энэ хэлэлцүүлгийн илтгэгчээр Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа оролцож байна. “Энэ бол миний шинэ гэр бүл. 3000 гаруй оюутан сурж төгссөн миний шинэ гэр бүл”.

Инноваци бол зөвхөн мэдээллийн технологиор хязгаарлагдахгүй гэх санал хуваалцаж байна. Мэдээллийн технологийн салбарт хамгийн том инновациуд гарч байсан нь инновацийг мэдээллийн технологиор хязгаарлагддаг гэсэн буруу ойлголтыг бий болгосон байх.

11:20am | Мэдээлэл харилцааны технологи ба Сэтгэц, бие бялдарын эрүүл мэнд салбар хуралдаан руу орлоо. Өнгөрсөн жил TEDxUlaanbaatar дээр илтгэл тавьж байсан О.Саранчулуун илтгэгчээр оролцож байна.

О.Саранчулуун илтгэлээ тавьж байгаа нь. МТҮП 302 тоот.

Монголын нуман хөлтэй анхны гүйгч эмэгтэй — хүн бүрт урам хайрласан эмэгтэй шүү.

Чиний нүдгүй байна уу хөлгүй байна уу гаргүй байна уу надад хамаагүй. Чи өөрийнхөө төлөө хөдөл, яв. Тэгвэл би чамд тусалъя”.

11:28am | Өөртөө итгэлгүй байдлыг хөндөж байна. АШҮИС-ийн Сэтгэл зүйн эрүүл мэндийн тэнхимийн багш, доктор Т.Ганцэцэг: “Хүн болгонд өөртөө итгэлгүй байдал хүн бүрт байдаг. Гэхдээ энэ болгоныг өвчин гэж хэлж болохгүй”.

11:35am | МУИС-ийн багш, сэтгэл судлаач, Гэрэг сэтгүүлийн нийтлэлч Л.Энхтүшиг: “Сэтгэл зүйчдийн хэрэгцээ байгаа юу гэхэд байгаа гэдэг ч тэдэнд ханддаг хүмүүс нь ховор байдаг. Учир нь сэтгэл зүйн үйлчилгээний соёл байгаагүй”. Эрүүл мэндэд ажлын болон амьдралын чанарыг сайжруулах эргономик “төхөөрөмжүүд”-ийг ашиглах нь алдагдлыг бууруулах боломжтой гэнэ. Ажил дээрээ дугуйтай сандал дээрээ нуруугаа наах дэр тавих ч ажлын бүтээмжийг дээшлүүдэг шүү.

11:45am | UA Consulting-ийн захирал, Twitter-ийн хатан хаан А.Урангоо: “Боломжийг олж авахад хамгийн чухал зүйл бол зүгээр л боломжийг өгч байгаа газарт өөрөө байх. Өөрөөр хэлбэл showing up”. “Мэдээлэл харилцааны технологи ба Чанартай боловсрол, боломжууд”-ийн илтгэл нь дууссан байна. Одоо панелистууд өөрсдийгөө танилцуулж дуусч байх шиг байна.

11:50am | Соёмбо группийн удирдах зөвлөлийн дарга Б.Сайнбаяр: “Мэдээллийн технологийн маш олон хүн аппликейшн зохиогоод байдаг ч C++ заагаагүй учраас сууриа огт мэддэггүй. Хамгийн чухал гэсэн юмаа олж хараад түүндээ олон жил төвлөрөх хэрэгтэй гэж боддог”.

Зүүн талаас: Томужин ТББ-ын үндэслэгч З.Хулан, Гоодаль сэтгүүлийн ерөнхий редактор З.Энхмөнх, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа, Соёмбо группийн удирдах зөвлөлийн дарга Б.Сайнбаяр, UA Consulting компанийн захирал А.Урангоо, Докторант, дохионы хэлний орчуулагч, судлаач Б.Саранчимэг

11:55am | Ж.Янжмаа: “Алдаа гарангуут муу тавьдаг. Алдаа гаргахаасаа үхтлээ айдаг. Боловсролын систем бүтээлч сэтгэлгээг дардаг нь том дутагдал болж байна”.

12:07pm | Хэлэлцүүлгийн зарим хэсгийг өөрийнхөө Periscope хаягаар дамжууллаа. Бичлэгийг эндээс үзэх — Урангоогийн яриа. Part 2 — Сайнбаярын яриа.

12:20pm | Гоодаль сэтгүүлийн ерөнхий редактор З.Энхмөнх: “Мэргэжил эзэмших нь мэргэжилтэйн нэр биш”.

Хажуудаа байгаа хүнээ хаяад, зөвхөн өөрийн ирээдүйгээ л хараад байдаг бэрхшээл харагддаг гэсэн асуудал хөндөгдөж байх юм.

12:35pm | Чанартай боловсролыг түгээхэд мэдээлэл технологийн оролцоо ямар байх вэ гэдэг сэдэв хөндөгдөхөө больчихлоо. Бодитоор хэрэгжүүлэх боломж юу байж болох вэ, эдийн засгийн бололцоо юу вэ гэдгий хөндмөөр байна. Үзэгчдийн дундаас асуулт авбал би асууна аа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан боловсрол судлалын талаар өгч буй хариулт

1:03pm | За ямар байсан асуултаа асуусан шүү. Таван хүнээс нэг дор асуултыг нь аваад нэг дор хариулахаар болов. Google for Education, Office 365 for Education зэрэг үнэ төлбөргүй ашиглаж болох онлайн үйлчилгээг нэвтрүүлэхэд боломжийг асуулаа. Боловсролын институциуд ийм төрлийн үйлчилгээг олж мэддэг эсэх, хэрэв нэвтрүүлэхээр бол хэр хурдацтай нэвтэрч болох эсэхийг асуув. Хариулт авахгүй ч байж магадгүй. Панелистууд энэ төрлийн асуултад хариулахад хангалттай equipped биш байж болох юм.

1:10pm | Энхмөнх: “Хөгжмийн системтэй боловсрол Монгол улсад 1937 оноос л эхэлсэн. Гэхдээ хөгжмийн боловсролыг түгээх арга зам өсч байгаа. Гэсэн ч бидний шинэ хөгжим олж нээж байгаа сувгууд бол үнэхээр инээдтэй зүйлс байдаг юм”.

1:15pm | Янжмаа: “Ховд аймагт 8ГБ-ийн л интернэт ирдэг. Харин манай сургууль үүний 6-г нь авчихдаг. Гэтэл бидэнд 100ГБ хэрэгтэй байна ш дээ”.

Orange Sessions take the stage.

1:22pm | Хэлэлцүүлэг дууслаа. Одоо өдрийн хоолны цаг. Кейтерингийг нь Fountain зоогийн газрынхан хийж байна гэнээ. Даанч би хоолныхоо зургийг авсангүй.

2:03pm | Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоороо нэгдсэн Orange Session-ийнхон тайзан дээр гарлаа. Хамгийн эхэнд Coldplay-ийн Yellow-ийг дууллаа. Хэмнэлээ үргэлжлүүлээд Kings of Leon-ийн Use Somebody-г дуулав. Би лав дагаад чангаар дуулж байна.

2:14pm | Энэ дуунуудын араас Orange Sessions-ийнхэн алаад өгсөн. Periscope-өөр дамжуулсан хэсгийг үзье гэвэл энд дараарай. Тэдний веб хуудас.

2:20pm | Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ — Orange Sessions.

A Social Good Summit Mongolia sticker lives on my laptop.

2:50pm | Хэлэлцүүлгийн үндсэн өрөөнд (МТҮП-ын 302 тоот) блоггеруудад зориулсан ширээг байрлуулсан байна. Энэ ширээний ачаар өнөөдрийн бичвэрүүдийн ихэнхийг бичсэн. Блоггеруудад зориулсан хэсэг гаргасан нь гоё байлаа. Цэнэгээ сайн барьдаг компьютертэй, байнгын хөдөлгөөнтэй байгаа хүнд цахилгаан залгуур байх хэрэггүй дээ.

Буяндэлгэр | дууны орчуулгыг хүртэл хийж байлаа

2:54pm | Энэ эмэгтэй өнөөдөр хамгийн их ажилласан хүн байхаа. Сонсголын бэрхшээлтэй оролцогчдод зориулан бүх хэлэлцүүлгийг хөврүүлж явлаа. Өөрөө ч гайхалтай хариулт өгч байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж байна. Одоо л өөрсдийн эрхээ мэддэг болжээ” via Twitter.

3:16pm | Social Good Summit Mongolia-ийн хоёр дахь удаагийн арга хэмжээ хаалаа. Зохион байгуулагчид, илтгэгчид, панелистууд, оролцогчид бүгд нийлж зургаа авхуулж байгаа юм. Зургууд нь арга хэмжээний Facebook event хуудас дээр тавигдах байх.

Өнөөдөр надтай хамт байсанд баярлалаа. — Ану

Show your support

Clapping shows how much you appreciated Anu Harchu’s story.