Шинэ сар 🍁 Шинэхэн хуудас
Шинэ эхлэл 🍂 Шижигнэсэн хөдөлмөр

11 сарын анхны өдөр. Хэсэг хүмүүс энэ сарыг хүлээж байсан бол дийлэнх хүмүүст жирийн нэг өдөр мэт өнгөрөвч тэдэнтэй заавал нэг санаандгүй зүйл тохиолдох нь гарцаагүй.
👱♀️Хэрвээ би ээж болоогүй байсан бол магадгүй хаа нэг газар өөрт байхгүй зүйлээ хүсээд л дахин нэг сар өнгөрлөө хэмээн хөнгөн гуниг тээгээд ажилдаа шамдаад л явж байсан байх.
👩👧👦 Ээж болоод цаг хугацааг ажихгүй өнгөрдөг ч ганцхан сарын дотор охин минь мөлхөж бас юм түшиж босдог болсон байна. Хүссэн зүйл рүүгээ өөрөө очдог сарвайдаг болсныг хараад баярлав. Учир нь охины минь амьдралын зорилго энэ мөчөөс үүсч эхэлдэг. Болохгүй гэсэн бүхэн рүү тэмүүлж ертөнцийг таньж мэдэх хугацаан эхэлж байна. Хүүхэд өөрийн хүсэж буй зүйлээ хамгийн сайн мэддэг цор ганц хүн. Томчууд харин тэр хүслийн болохгүй боль битгий гэж зоригийн өөрсдөө ч мэдэлгүй мохоодог юм билээ.
Төгсгөлд нь хүн бүрт энэ сард хоёр хөл дээрээ зогсож сурсан хүүхэд шиг амьдралдаа бат зогсож, нялх хүүхэд шиг хүссэн бүхэндээ тэмүүлдэг зориг бүгдэд хүсье! Сайн уу 11 сар минь?
