Anu Mendbayar
Nov 6 · 3 min read

📱ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ЭМЭГТЭЙ НӨХРИЙНХӨӨ УТСЫГ ШАЛГАДАГ! 😝

✔️ Нөхрийнхөө гар утсыг шалгадаг эмэгтэй хүн өөртөө итгэлгүй байдаг. Тийм ээ энэ үнэн. Удаан гэрт суух үед бидэнд нөхөр гэх хүмүүсийн амьсгалж байгаа агаар хүртэл ач холбогдол үзүүлдэг болдог. Энэ яагаад оройтов яагаад надад хайртай гэж хэлэхгүй байна яагаад над руу залгахгүй байна гээд л бөөн асуулт тархиндаа булж орхин. Тэгээд л араар тавьсан бол уу яагаад ингэж оройтов гээд л өөрөөсөө түлхэх замналд гардаг. Хэдий чинээ шалган төдий чинээ танаас нууж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ бүх шалтгаан бол таны өөрийнхөө ертөнцийг алдсанаас болсон хэрэг. Та өөртөө итгэлгүй бусдад нөхрөө алдан гэж бодож буй бодол тань өөрөө бусдад сонирхолгүй болсон хэмээн хүлээн зөвшөөрч байгаа л үйлдэл. Та нөхөртөө итгэдэггүй бол өөрийгөө нөхөртөө сайхан харагдаж хайрлагдаж байгаад итгэхгүй байна л гэсэн үг!

🌸Анх би нөхөр төөгөө дөнгөж үерхэх үед 💑 ОШО гэх хүний номыг уншаад хайрыг өмчлөх нь хамгийн буруу бөгөөд эрх чөлөөтэй байж сурах талаар уншаад хоёрдмол сэтгэл төрж билээ. Номын утга санааг илэрхийлэх аваас:

“ХАЙР” гэх зүйлд өмчлөл байх ёсгүй! Өмчлөөд ирэхээрээ хайр биш зовлон болж хувирдаг. Энэ бие хэнд ч юунд ч өмчлөгдөх ёсгүй! Эрх чөлөөтэй хайраар хайрлах хэрэгтэй. Тэгээд ч зогсохгүй гэрлэлт гэх зүйлийг шорон мэт ойлголт түрүүлж байсанд би их л унтууцаж билээ.

Үнэн хэрэгтээ би буруу ойлгож байж‼️

Жинхэнэ утга санаа нь нөгөө л нэг сэтгэл зүйчид болоод энгийн сэтгүүлийн нүүрэнд гардаг эмэгтэй хүн өөрийгөө л хайрлах хэрэгтэй гэдэг үгсийн утга байсан ч юм шиг! Ялгаатай зүйл нь ганцхан эмэгтэй хүн гэлтгүй эр хүн ч гэсэн өөрийгөө хайрлаж хэнээс ч хараат бус байх байж.

👱‍♀️Бид ЭМЭГТЭЙ хүн өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй гэдэгт санал нэгддэг хэрэн эрэгтэй хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг дээр төдийлөн ач холбогдол үзүүлдэггүй. Учир нь 👨эр хүн чинь биднийг хайрлах ёстой болохоос юун өөрийгөө хайрлах?? Тэгээд ч эрэгтэй хүн ямар үр хүүхэдтэйгээ үлдэх биш, ❌угаасаа л эрх чөлөөтэй хүн шүү дээ гэх сэтгэгдэл хэнд ч төрөх байх. Гэхдээ тэд биднийг тэжээх үүрэгтэйг санаарай‼️ Энэ ч гэсэн маш их дарамт авчирдаг.

🤷‍♀️Тэгвэл эмэгтэй хүн яаж өөрийгөө хайрлах вэ???

✔️ Эрэгтэй хүн моногам биш полигам гэдгийг ойлгох‼️

Энэ нь нөгөө бидний мэддэг маникюр педикюр хийгээд зөвхөн гоо сайхандаа 💄л анхаарсаар эр нөхрөө татахыг. хэлэхгүй гэж бодном. 💃Яахав анх таныг эр нөхөр чинь гоё сайханд нь нүдээрээ 👀дурласан байж болох ч насаараа гоо сайхантай чинь амьдрах хүсэл төрөхгүй л байх. Учир нь өнөөдөр та хөөрхөн харагдавч маргааш өөр нэг хүүхэн илүү үзэсгэлэнтэй харагдах нь байгалийн хууль! /Эр хүйстэн моногам биш полигам гэдгийг ойлгох/ Би биш байгаль эх дэлхий өөрөө ийм хууль гаргасан тул ялтай ч билээ!

💻📱Эрэгтэй хүн компьютерийн тоглоомд эмэгтэй хүнээс илүү донтдог шүү дээ. Тэдгээр тоглоом тэдний анхаарлыг бүрэн эзэмдэж чаддаг нь тэдний хүсэл сонирхлын тогтоож хөгжүүлж чаддаг шиг эмэгтэй та тийм л бай. /Амьд харилцаан дээрээ тоглолт хийх гэсэн утга санаа юм шүү/

✔️ Хэзээ ирэх юм гэсэн асуултад дуртай эр хүн хаа ч байхгүй л байх. Энэ нь эмэгтэй та өөр төөгөө цагийг өнгөрөөж сур гэсэн үг! Болж өгвөл том зорилго өөртөө тавь түүнийхээ хойноос яв. Ажилтай л бай өнөө маргаашийн ахуйн аахар шаахар ажлаас гадна нийгэмд та ямар байр суурь гэрээсээ бий болгож түгээж чадах уу гэдгийг бод. Мэдлэг мэдээлэл дутмаг байвал онлайн орчинд суралцах бүрэн боломжтой болсон цаг үе. Хүн бол нийгмийн амьтан тийм ч учраас нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх нь аз жаргалтай амьдрах таны эхлэл.

Алдарт Зигмунд Фрэйд гэх сэтгэл зүйч ийнхүү хэлсэн байдаг: “ “Хүн амьдрах эрхтэй- Хүн ажиллах хэрэгтэй. Аз жаргалын үндэс энэ юм.” Аав хүн гэртээ ороод ирэхэд гэр дүүрдэг шиг эхнэр хүн жаргалтай байхад гэр дулаацдаг.

✔️Нөхөр төөгөө ч гэсэн өглөө мэндэлж сур! Өглөөний мэнд, сайхан хооллоорой, сайхан амраарай, баярлалаа, баяртай! Амархан ч гэлээ төдийлөн орхигддог хэдэн үгс. Хэрвээ та өөрийнхөө үнэлэмжийг хүлээгээд энэ л үгийг нөхрөөсөө хүлээж байгаа хүн бол өөрөөрөө л үлгэр жишээ болох тун.Дотроо хадгалаад гомдоод гуниг тээгээд хорвоог бүтнээр нь энэ өнгөөр харах хэрэггүй!

🌅Одоо харин та өөрийнхөө биш хүний ертөнцөөс гарах цаг болжээ гэж ойлго. Өөртөө итгэлгүй эмэгтэй хүнийг анзаарч хардаггүй шиг өөрийн ертөнцгүй эмэгтэй хүнтэй амьдрах хүсэл “үр хүүхдээ бодоод амьдрах ёстой” гэх үгнээс хэтрэхгүй л болов уу!

#ТогтвортойГэрБүлийгДэмжигчЭмэгтэй

#ХоёрХүүхдийнЭэж

#ХайраарХөглөгдөжАмьдралааЭхлүүлсэнНэгэн

    Anu Mendbayar

    Written by

    "Гэрлэлт бол амьдралын карьер" Хайраар хөглөгдөж ханиа сонгосон Хоёр хүүхдийн ээж ✍🏻 Холбож бичих дуртай жирийн нэг эмэгтэй...