HUGO BOSS Mongolia: Эрэгтэй хүн бүрд зайлшгүй байх хэрэгтэй 4 төрлийн хослолыг танилцуулж байна.

Ажил хэрэгч эрчүүдийн хувцасны шүүгээнд их гэхээсээ илүү төрөл бүрийн нөхцөлд өмсөж болохуйц цөөхөн бөгөөд чанартай хослолууд байх нь зохимжтой юм. Мөн сонголтыг энэ дөрвөн төрлөөр ангилж авснаар нэг хэсэгтэй л та шинийг авх шаардлаггүй болох юм.
Hugo Boss брэндийн монгол дахь албан ёсны салбарын хамт олон танд зөвлөмж болгож 4 өөр төрлийн хослолыг санал болгож байна.
- Бизнес хослол.
Ажил хэрэгч залуу таны шүүгээнд заавал байх шаардлагатай хослол бол яахын аргагүй хар хөх өнгийн “ Бизнес хослол” юм. Ямар ажил эрхэлдгээс хамааран та өөрийн хүссэн материал болон өнгөнөөс сонголтоо хийх боломжтой хэдий ч бид танд хамгийн классик өнгө болох хар хөх өнгийг зөвлөж байна. Мөн өнгөнөөс гадна материалын хувьд хагас ноосон болон сунадаг материалтай байвал танд бүр илүү зохимжтой байх юм.

2. Өвөл болон зуны хослол.
Өвлийн улиралд хамгийн тохиромжтой хослол нь сүлжмэл ноосон материалтай аль эсвэл ноолуурын хольцтой байх нь зохимжтой юм. Гадуур хувцасны дотуур өмсөх учраас та хар хөх аль эсвэл хүрэн өнгийн онцлоод үзээрэй.
Харин зуны хослол авахдаа цайвар өнгийг сонгохоос гадна өмдний уртыг ялимгүй богино болгож авснаар чөлөөт загварын гутал өмсөхөд илүү тохиромжтой харагдах юм.

3. Гоёлын хүрэм.
Цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ хадгалж чаддаг хүрэм бол яахын аргагүй гоёлын хүрэм юм.

4. Аяллын хослол.
Бизнесийн уулзалтанд явахад таны хувцсандаа анхаарах ёстой зүйл бол тав тух юм. Та олон цаг онгоц болон машинаар зорчих гэж байгаа тохиолдолд BOSS брэндийн “ Travel” коллекцоос аялахад зориулж урласан суналт сайтайгаас гадна хөнгөн материалтай хослолыг худалдан авахыг зөвлөж байна.

