Anu Ujin
Anu Ujin
Nov 1 · 2 min read

Зүгээр биш байх нь тун зүгээр.

Өсвөр насны охидууд өөртөө итгэх итгэл бага, бусад хүмүүс бидний талаар юу гэж бодох бол гэдэгт их анхаарал хандуулдаг мэт санагдав. Өсвөр насны ч гэж онцлолгүй ер нь эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл эрчүүдийн өөртөө итгэх итгэлээс харьцангуй бага байдаг нь нотлогдсон зүйл. Зүгээр л яагаад гэж асуухыг хүсэв? Яагаад үеийн минь хөөрхөн охидууд алдахаас айж, ганцаардсан мэдрэмж авах үедээ амьдралд нь хэн нэгэн заавал цуг байхгүй л бол орхигдсон мэт мэдрэмж авдаг юм бол?

Яагаад ч юм бэ, уйлах үедээ ганцаараа байж үзээгүйгээ саяханыг хүртэл анзаардаггүй байлаа. Гутрах, гомдох, урам хугарах гээд ямар ч муу муухай зүйл болсон би хэн нэгэний хажууд байнга байж дотроо уудлан тайвширдаг байв. Сайн найз, өрөөний минь охин, найз залуу, эмээ, ах гээд л. Тэд минь намайг сонсож, анхаарал тавьж, намайг тайтгаруулах, хурцлах гээд бүхийг л зүйлсийг хийдэг байв.

Гэхдээ миний амьдралд болж байгаа тэр жижигхэн, бөөгнөрсөн асуудлууд бүгд зөвхөн минийх. Хэдий хүнтэй ярилцаад ойлголцоод тайвширч байгаа нь тухайн цагтаа зөв ч гэлээ ганцаараа давж туулах ёстой зүйлс гэж байдаг бололтой. Өөрөө оньсны учрыг тайлснаараа, замд таарсан бартааг даван гарснаараа дараа дараагийн сорилтууддаа бэлтгэгддэг мэт. Юу гэх гээд байна вэ гэвэл, нэг л өглөө сэрээд хажууд чинь хэн ч байхгүй мэт, аль эсвэл сэтгэл чинь хүнд оргиод чи хоосон, дутуу мэдрэмж авч магадгүй. Юм юм л болдог хүний амьдрал шүү дээ. Гэхдээ, ЗҮГЭЭР гэж би хэлмээр байна. Зүгээр биш байх нь тун ЗҮГЭЭР.

Энэ бүхэн түр зуурынх гэдэгт итгээрэй. Хэн нэгэний мөрийг дэрлэж уйлаад, хэн нэгэнд тэврүүлж аргадуулаад та хүчтэй болохгүй. Амьдралын бүхий л талбар чинь асуудалгүй байгаад та хүчтэй болохгүй. Давж туулах ёстой болохоор өгөгддөг зүйлс гэж бий. Дээрээс нь дааж чадах хэмжээгээр чинь өгөгддөг юм шүү. Ганцаараа, өөрийгөө хурцалж асуудлыг даваад гарсаны дараа та борооны дараах солонгыг ялалт гэж харах нь гарцаагүй.

Та ганцаараа байхдаа ч бүтэн шүү. Хэн нэгэн ирж таныг бүтэн болгохгүй. Хэн нэгэн амьдралд чинь гарч ирсэнээрээ таны амьдрал дээрдэхгүй. Бүгд зөвхөн таниас өөрөөс чинь л хамаарна гэдгийг санаарай.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade