Mar 14, 2016 · 1 min read

Хуанлийн хуудас гуравдугаар сар дээр иржээ
Хуруугаараа тэр тоонуудыг тэмтэрвэл
Хавар гэж уншигдана
Дэлгээтэй салхивчаар шувуудын дуу нэвтэрч
Дэвтэр дээр минь бууж шингэнэ
Тунгалаг, сэрүүхэн ийм өглөө тэнгэрийг ширтэхэд
Туулах ирээдүй минь тийм л
Цэлмэг байх мэт санагдана
Болжморын дууг жинхэнэ амьдралын дуу гэж төсөөлмөгц л
Бор өдрүүд тэр чигтээ гэрэлтээд явчих шиг ээ!
2010.03.08

