Өөртөө

Шаналал, гунигийнхаа гүн рүү айж зүрхшилгүй нэвтэр
Шархаа долоож эдгээхийн оронд улам улмаа сэдрээ
Ил, далд бүхүй л үнэнээ эхлээд өөртөө хүлээн зөвшөөр
Итгэж сурахын тулд цөл мэт цөхрөлийг гатал.
Гуниггүй амьдрал гэж үгүй ч бороо ороход л уйлдаг
Гутруу шүлэгчийн тавилантайгаа яг одоо эвлэр
Долоовроо эсгэчихээд анх уйлсан долоон насаа сана
Дорд гэж санасан сэтгэлийн чинь тэнхэл хаа хүргэхийг хар!
