ХЭЛ СУРНА ГЭДЭГ

Хэл гэдэг бол өөрөө сэтгэлгээний өвөрмөц илрэл. Тэгэхээр хэл сурна гэдэг тухайн хэлээр харилцдаг хүмүүсийн сэтгэлгээний өвөрмөц байдлыг судлана гэсэн үг л юм байна л даа.

Монгол хүний морины тухай ойлголт, ертөнцийг үзэх үзэл ойлголт бусад орны хүмүүсээс мэдээж өөр.

Их сургуулийн Хэлний соёл судлал хичээл дээр багш маань нэг өдөр улс үндэстнүүдийн сэтгэлгээний өвөрмөц байдал хэлэндээ хэрхэн тусдаг тухай өгүүлэхдээ дараах жишээг татсан билээ.

Монголчууд мориныхоо явдлыг хорин хэдэн янзаар нэрлэдэг байхад, Канадад цасны орох байдлыг жаран өөр янзаар нэрлэдэг гэнэ.

Энэ нь тухайн орны хүмүүсийн ертөнцийг хэрхэн танин мэдсэний илрэл юм. Канадад цас их ордог учир хүмүүс түүнийг ихээр ажигласны үндсэн дээр өөр байдаг гэдгийг танин мэдсэн юм. Харин нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд морь гэдэг өдөр тутмын унаа тул түүнийгээ мөн их сайн таньж мэдсэн байна.

Ямар нэг хэлийг сурах нь сэтгэлгээг нь таньж мэднэ гэсэг үг юм бол тэрхүү хэл дээрх шилээвэр бүтээлүүдийг, ялангуяа аман зохиол, уран зохиолын алдартай бүтээлүүдийг тасралтгүй түүж унших хэрэгтэй болох нь. Тэгэж байж бид дараа нь тухайн хэл дээр өөрийн санааг тэдний сэтгэхүйгээр буулгана гэсэн үг юм байна.

Хэл сурахад өөрийн хэлээ бүрэн дүүрэн танин мэдсэн байдал их чухал гэдгийг хэлний эрдэмтэн мэргэд их л хэлдэгсэн. Хүн хэлэхээс наашгүй гэдэг.

Ж. Баянсан “Хэл, соёл, үндэстний сэтгэлгээ” номыг хэл сурч буй хүмүүс уншихыг санал болгоё.

Like what you read? Give Ariuntamir Lkhagvasuren a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.