Юу унших вэ? Монтенийг л унш!

Ariuna Max
Aug 23, 2017 · 2 min read

Номын хорхойтон, идэвхтэн уншигч ч биш л дээ! Гэхдээ сонирхлынхоо дагуу тодорхой сэдвийн хүрээний номыг уншдаг. Мэдээж хүний сэтгэлийг хөдөлгөгч уран зураг, сонгодог яруу найргийн номууд бол гайхалтай. Гэхдээ тэдгээр нь энгийн мэдрэмжээс хэтийдсэн, нэг тийм юм бодуулсан, эргэцүүлэхэд хүргэсэн, дүгнэхүйц байвал л сайхан! Гол нь мэдрэмж юм уу даа. Жишээлбэл, монголоос Д. Урианхай гуайн бүтээлүүдийг нэрлэж болно л доо, ойлгох гэж хугацаа шаардана, ойлгох явц нь сонирхолтой. Тэрхүү ойлголт гэдэг нь өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөл, мэдлэгийг уг зохиогчийнхтой нэг хэмнэлд аваачих, магадгүй хүргэх явдал байх. Хэрэв мэдэрч, ойлгож чадахгүй бол гуньж гутрах гэсний хэрэггүй, зүгээр л цаг хугацаанд даатгаад орхиж болно.

Ikon.mn сайт дээр хэд, хэдэн алдартай хүмүүсийн санал болгосон номын жагсаалтуудыг үзлээ. Мишэль Дэ Монтенийн “Сонгомол эсээ” гэдэг номыг хэд хэдэн хүн дурьджээ. Тэгэхээр нь үүнийг номын санд суугаад уншчихъя даа гэж бодоод, тэр орой нь их сургууль дээр очиж багштай уулзаад ярьж байхад бас л энэ номыг уншихыг санал болгов. Сургуулиас гарч явахдаа Интерномоор орж ном сонирхохдоо гэнэт өнөөх номыг худалдаж авах санаа гялсхйиж, худалдаж авав аа.

Дөнгөж уншиж эхэлж байгаа учраас энэ номын талаар ямар нэг зүйл бичих нь одоо эртдэх хэдий ч уншиж эхэлмэгцээ л яагаад олон хүн уншихыг санал болгоод байгааг ойлгосон билээ.

Хэрэв хүниий амьдралд унших ёстой ном гэж байдаг бол “Сонгомол эсээ” бол гарцаагүй тэдний нэг мөн байна. Энэ номыг одоо уншиж байгаа нь ичгэвтэр (уул нь бол миний насан дээр энэ номыг аль эрт уншчихсан байх ёстой) хэдий ч, уншаад ойлгоод байгаагаа бодохоор залхуу зангаа уучилчихмаар ч юм шиг. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай, тэр нь тухайн хүний хувьд төгс цаг байдаг гэдэгт итгэдэг учраас бас ч нэг их өөрийгөө буруутгахгүй л байна.

Заримдаа мөрүүдийг нь хоёроос олон унших тохиолдол байна, гэхдээ ойлгож байна, санал нэг байгаа зүйл чиг байна!

)
Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade