LE NOTTI DI CABIRIA

GIULIETTA MASINA

Энэ эмэгтэйн тоглосон “Кабириагийн шөнө” хэмээх киног нэлээн хэдэн сарын өмнө үзсэний дараа тэрхүү кинонд жигтэйхэн дурлаж, энэ эмэгтэйг ч их хайрлах сэтгэл төрж билээ.

Олон эрчүүдэд хууртагдаж явдаг гэнэн бүсгүйн дүр, хашрахгүй амархан итгэхийг яана, тэгээд л хууртагддаг. Тааралдсан нэгнийг өөрийнх нь жинхэнэ хайр гэж итгээд өөртөө байсан бүх орон байраа худалдаж бүх мөнгөө аваад жаргуулнаа гэсэн хүний үгэнд үнэмшээд түүн дээр очтол тэр нь мөнгийг нь аваад алахыг оролддог.

Эрэгтэй хүнд итгэнээ гэдэг эмэгтэй хүний мөн чанар, магадгүй байх ёстой ч чанар байх. Тэр зан нь хэн нэгэн араас нь хүрч ирээд анхаарал халамж тавиад эхлэвэл өөрийн эрхгүй (хайргүй ч) түүнд татагдаж, бүр хайртай ч болж мэдэх тийм зүйл.

Гэхдээ энэ кинон дээр гардаг тэр эмэгтэйн дүр бол хэзээ ч засаршгүй “гэнэн” дүр, хэдэн ч удаа хууртсан мөнхийн “анхынхаараа” байж чадах тийм эмэгтэйн зан чанарыг гаргасан дүр. Яг л хүүхэд шиг. Өгөөмөр, өөртөө байгаа бүхнийг түүний төлөө тавиад туучихаж чадах тийм л сэтгэлийг ингэж гаргаж чаджээ.

Найруулагч Федерико Феллилин, харин дээрх жүжигчин бол түүний насан туршийн гэргий байжээ. 1958 онд энэхүү кино Оскарын гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарчээ.

https://www.youtube.com/watch?v=YO8PFBmkRSc

Show your support

Clapping shows how much you appreciated Ariuntamir Lkhagvasuren’s story.