Айлын жаалтай тоглож явахдаа амьдралд ганцаараа бүхнийг дэнслэнэ гэдгээ мэдээгүй. Авахыг хүссэн бүхнээ амархаан өөрийн болгочихдог эрх зоргоороо хүүхэд нас арван хэдтэй байхад минь гуниг болчихсон. Нас нэмж ухаан суухын алдад намайг гэсэн мах цусны минь нөгөө хэсэг тасарчихсан. Амиа өгөхөөс ч буцахгүй аргадаж хайрлаж өсгөсөн охин нь ачийг нь хариулж амжаагүй байхад буцчихвий гэж муу зөн татна.

Уйлаад дуусдаггүй зовлон, уригдаад ирэх баярт өдрүүдэд өөрөөс минь өөр хэн ч байхгүй болохоор эрхлүүлж үглэх ах ,эгчтэй эвий минь гэж аргадах дүүтэй бол “би ч гэсэн “ гээд нүдээ анин төсөөлөн боддог. Бусдын нүдэнд эрх танхи ч бодлынхоо гүнд чамд атаархдаг атаархуу охин би.

2017.5.12 Токио