Хоргон доторх тархи болон амьдралыг хүндрүүлэгч бас бус зарим маргаанууд.

Энэ шог зураг гэхүү meme гэхүү, миний яаж хэлэхээ мэдэхгүй байгаа зүйлдээр "хоргондох тархи"ны асуудлын талаар ярьж байна. Энэ маргаан хүний амьдралыг хэт төвөгтэй болгож байгаа гэхдээ эпистемологийн хувьд бол авч үзэхээс өөр аргагүй болдог. Энэ нь хүний хүртэхүй үнэхээр найдвартай юу, энэ үнэхээр объектив үзэгдлүүдтэй шууд холбогдож хүний оюун санаанд нотолгоо болох туршлагыг бий болгож чадахуу гэж асуудаг скептикүүдийн нэгнээс нь үүдэлтэй байх, тэгээд тэр хэн нэгэн нь ийм нөхцөл бодож олж л дээ нэг хүнийг хорон санаат эрдэмтэн барьж аваад тархийг нь үхүүлэлгүйгээр хоргонд хийж дөнгөж гэнээ. Тэгээд энэ тархиа комьпютертэй холбоод янз бүрийн туршлагыг зохиомлоор үүсгэдэг. Тэгээд өнөөх тархинд гар байна гэдэг дохио өгье, тэгвэл энэ тархи гаргүй байсан ч өөрийгөө гартай гэж мэдрэх болно. Үр дүнд нь эпистемологийн хоёр том үзэл баримтлал хэцүү нөхцөлд ордог. Гэхдээ энэ хоёр яаж хүнд нөхцөлд орж бүр нурдаг талаар ярих гэхээр дахиад мэдлэг гэдэг зүйлийг тодорхойлох шаардлага гарна. Мэдлэг юу вэ гэдгийг эпистемологийн үүднээс янз бүрээр тайлбарладаг энд бичвэл бүр маш урт зүйл болно. Яадаг ч байсан мэдлэг бол субъект тодорхой нэг эргэцүүлэлд итгээд тэр итгэл нь үнэн бас баталгаажсан байгаа үед мэдлэг болно гэдэг ерөнхий тодорхойлолт байна. Харин энэ эргэцүүлэлд итгэх итгэл нь үнэн байх үедээ яаж баталгаажих арга замыг дээр дурдсан хоёр үзэл баримтлал болох эвидентиализм, релиабилизм хоёр тодорхойлдог. Тэгтэл энэ хоргондох тархины маргаан гараад ирэнгүүт гадаад ертөнцийн талаарх (энд дотор эрхтнүүдийн талаарх мэдлэг ч багтана) мэдлэг гэдэг ойлголт ганхаж байгаан. Энэ хоёрын аль альных нь хувьд хүртэхүйн туршлага бол гадаад ертөнцийн талаарх мэдлэгийг баталгаажуулах гол хүчин зүйл болдог (гэхдээ энд зайлшгүй үнэн буюу үгүйсгэгдэх аргагүй зүйлс бна жишээ нь энэ хоргондох тархи "би өөрийгөө гартай гэж мэдэрч байна" гэвэл энэ нь гарны талаар биш харин өөрийнхөө мэдрэмжийн талаарх эргэцүүлэл болж хувирна, иймд иймэрхүү интроспекцээс үүссэн эргэцүүлэлд итгэх итгэл нь няцаагдах аргагүй болно) Харин энэ тархины тухай маргаан бид нар хүртэхүйдээ бүрэн найдах боломжгүй, бид бүхэн бүгдээрээ хоргон доторх тархитай ижил нөхцөлд байх боломжтой гэдэг санааг дэвшүүлснээрээ гадаад ертөнцтэй холбоотой мэдлэг байх боломжийг нурааж байгаан. Энэ Декартын "evil demon" ий тухай ойлголттой их адилхан гэж хэлж болно. Энэ маргааны хамгийн ээдрээтэй хэсгийг дахин илүү нарийн тайлбарлавал би үнэхээр гартай юу үгүй юу гэдгээ мэдэхийн тулд эхлээд би хоргон доторх тархи шиг нөхцөлд байгаа юу үгүй юу гэдгээ мэдэх ёстой болно. Гэхдээ хэрэв би хоргон доторх тархи мөн бол миний өөрийнхөө биеийн хэсгүүтэй холбоотой туршлага бүхэн худал учраас би хоргон доторх тархи мөн эсэхээ мэдэж чадахгүй болно гэдэг дүгнэлт юм. Тэгээд энийг буулгаж авахаар аятайхан гаргалгаа одоо болтол гаргаж чадаагүй. Харин консептуалистууд гарч ирээд зүгээр л мэдлэгт өндөр шалгуур тавьбал бид нарын гадаад ертөнцийн талаарх мэдлэг нуран унаж, энэ тархины тухай маргаан үнэн болно харин өндөр биш шаардлага тавьбал хүртэхүйг найдвартай гэж үзээд гадаад ертөнцийн талаарх мэдлэг байдаг болж таарна. Энэ дээрх зурагт Хюмийн талаар бас дурдсан байгаа Хюм бол эпистемологитоо хүртэхүйг хамгийн дээр залж шууд хүртэгдэх боломжгүй л бол юуны ч хамаагүй бичсэн бай шатаа л гэдийн. Энэ маргаан бол Хюмийн ганц найдвартай гэж үзэж байсан зүйлийг нурж унах боломжтой бүр хийсвэр зүйл байж болно гэдгийг харуулж байгаан.

Ер нь энэтэй адилхан олон асуудал философид бий жишээ нь тейзм эсвэл туйлын үнэний тухай ойлголт. Зөвхөн эпистемологийн үүднээс авч үзвэл эд нар түүхийн хугацаанд ерөөсөө няцаагдаагүй бас батлагдаагүй. Зүгээр л эдгээртэй холбоотой тайлбарууд илүү нарийн бас хоорондоо гүнзгий уялдаа холбоотой болсон. Жишээ нь тейзмийг дан эпистемологийн үүднээс тайлбарлаж, батлах оролдлого яагаад хангалттай биш вэ гэдгийг нотлох олон үзэл баримтлал гараад ирнэ. Эдгээр нь зөвхөн тейзмийг баталж буй эргэцүүлэл нь хангалттай биш гэдгийг тайлбарлах үедээ л хүчтэй байдгаас тейзмийг өөрийг нь үгүйсгэхээрээ хүчээ алдаж, нурж унадаг. Тейзмийг нотлох гэсэн үзэл баримтлал биш тейзмийг үгүйсгэх гэх үед нь өөрийг нь нураах өөр нэг үзэл баримтлал гараад ирнэ. Үр дүнд нь бидний илүү найдвартай гэж итгэж болох үгүйсгэл эсвэл нотолгоонууд нь зөвхөн хоёрдогч шинжтэй үзэл баримтлалуудад хандсан байдлаар хязгаарлагдахаас өөр аргагүй болдог. Өөрөөр хэлбэл тейзмийг үгүйсгэж байгаа эпистемологи үзэл баримтлал яагаад нурж байгааг батлаж болохоос яагаад батлагдаж байгааг батлаж чадахгүй, мөн адил тейзмийг эпистемологийн үүднээс нурж байгааг батлаж буй үзэл баримтлал яагаад нурж байгаан батлаж болохоос яагаад батлагдаж байгааг батлаж чадахгүй. Баталгаа эсвэл няцаалтын аль ч тохиолдолд бид зөвхөн батлаж эсвэл няцааж чадахгүйг батлахаас биш яагаад батлаж эсвэл няцааж байгааг батлаж чадахгүй (бүр нарийн сайхан тайлбар бичих юмсан). Энэ талдээр бид цэвэр эпистемологиор хатуу шаардлага тавьбал олон зүйлдээр ингэж мухардалд орохоос аргагүй гэж бодож байна. Туйлын үнэний тухай маргаан ч үүнтэй адилхан байдлаар шийдэгдэлгүй үлддэг. Тэгээд эцэстээ бид иймэрхүү маргаануудад хандахдаа өндөр шалгуур тавьбал энд хэл зүйн философи буюу зайлшгүй үнэн байх зүйлсийн хүрээн д л мэдлэгийг бүтээдэг тогтлолцоо үлдэх юм шиг байгаан эсвэл бид.баттай гэх замаар зөвхөн толгойдох тусгалуудад төвлөрөхөөс өөр гарцгүй болж хувирна. Гэхдээ энд шинжлэх ухааны философи гэдэг өөр сонирхолтой зүйл байна. Үүний хувьд бол бид нарын хүртэхүй баттай юу үгүй юу нь хамаагүй зүгээр л шинжлэх ухааны онол бусад шинжлэх ухааны бус тайлбаруудаас юугаараа ялгаатай вэ гэдэг заагийг л тавина энэ их сонирхолтой бас дээр байгаа хэт төвөгтэй асуудалтай тэгтлээ хутгалдахгүй. (шинжлэх ухааны философичид лав зааг л тодорхойлохыг гол зорилгоо болгодгоос хамаа намаагүй үгүйсгэхийг эсвэл нотлохыг зорьдоггүй. Би энэний талаар бичмээр л байна гэхдээ сэдвээсээ хазайчих болохоор дэмий шүүдээ. Бас теологи байна, теологи болоод ирвэл энэ хэзээ ч цэвэр эпистмологийн асуудал байхгүй. Энэ талаар ч гэсэн бичмээр л байна гэхдээ бас л сэдвээс хазайх нь байна.

Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд бид нар хоргон доторх тархи байлаа ч үгүй байлаа ч бид нар амьдарч байна гэдэг мэдрэмж, туршлага байсаар байна. Бас энэ нь маргааны талаар мэдсэн ч мэдээгүй ч байсаар байна. Зүгээр л бидний заримд нь, надад ч гэсэн зарим асуудлыг хүндрүүлж энэ мэт маргааныг гүйцэд шийдвэрлэх шаардлагатай мэт чармайх, үе, эсвэл тохиолдлууд байдаг. Зүгээр тэгэхээ болиод амьдралаа утга учиртай мэдрэмжтэйгээр (шууд утга учиртай эсвэл учиргүй гэж хэлвэл мэдээж би баталгаагүй зүйл ярьсан болж таарах юм тэгэхээр утга учиртай мэдрэмж гэвэл энэ нь зайлшгүй үнэн болж миний бичсэн өгүүлбэрийг хамгаална л гэж бодддож байна) амьдралын өдрүүдээ өнгөрүүлэхэд анхаарах нь дээр. Гэхдээ ийм маргаануудаас бүр татгалзахаа болих нь ч бидний хувьд зайлшгүй шаарлага биш нь мэдээж. Үүнийг зөвхөн танин мэдэхүйн сонирхлын үүднээс сонирхож болох юм тэрнээс амьдралдаа хэт их нөлөөлүүлвэл малфункциональ ч юмуу нэг тийм л юм болох байхдаа. Бас хэт их иймэрхүү юм бодвол робот шиг болчих гээд байж мэдэх юм, тэр нь ямар юмаараа хүсүүштэй зүйл байх вэ?