Берлинээс 8 €-оор ниссэн минь

Baaska E
5 min readJan 13, 2019

--

Photo by Nils Nedel on Unsplash

Өөрийн аяласан туршлага дээрээ үндэслэн хэрхэн хамгийн хямдаар европоор аялаж болох талаар нийтлэл бичие гэж бодосоор амжихгүй хэдэн сар болчихлоо. Яаж хямд аялах уу, европоор аялахад үнэтэй байх гэж боддог болон хэрхэн яаж тийзээ хайхаа мэдэхгүй байгаа хүмүүс наашаа анхаарна уу. За тэгээд бага ч гэсэн хэрэг болох байх гэж найдаж байна.

Билетний үнэ аль улс руу хэдэн сард, тухайн сарын хэдний өдөр явж байгаа зэрэг олон зүйлээс шалтгаалан хэлбэлзэлтэй гарч ирдэг. Өвлийн улиралд нислэг ерөнхийдөө хямдарчихдаг. Зун бол мэдээж өвлийг бодвол жаахан үнэтэй гэхдээ эрт захиалбал боломжийн хямд билет олдоно.

Гол анхаарах зүйлсийн нэг нь энэ хямд билетүүд маань ачаагүй буюу зөвхөн нэг үүргэвчтэй орохыг зөвшөөрдөг. (Жишээ нь Wizzair-ын хувьд үнэгүй авч орох үүргэвчний хэмжээ нь 40х30х20 см байдаг) Хэрвээ нэмэлт ачаатай (гар тээш) бол хэдэн кг гэдгээсээ хамаараад нэмэлт үнэ төлнө.

Монголоос европ ороход ирж очих буюу 2 талдаа нийлээд 1сая төгрөгт багтах боломжтой. Билетээ эрт , хямд үед нь захиалж чадвал.

Ер нь шууд монголоос хөөрөх ихэнхи нислэг үнэтэй гарч ирдэг. Харин Улаан үдэ, Эрхүү эсвэл хятадаас гэж нислэгээ хайвал хамаагүй хямд.

Улаан үдэ/Эрхүү –ээс Москва хүртэл оросын дотоодын нислэг 2 талдаа ойролцоогоор 450,000 төгрөгт захиалах боломжтой. Дараахь 2 вебсайтаас билетээ хайж болно.

  1. https://booking.pobeda.aero

2. https://www.aviasales.ru/

За тэгээд Москвагаас Берлин, Милан, Будапешт гээд европын аль нэг орон руу 2 талдаа бас ойролцоогоор 450,000 төгрөгт захиалах боломжтой. (skyscanner.net -аас билетээ хайсан шүү)

Европын аль нэг оронд очсон бол тэндээсээ бусад европын холбооны улсууд руу автобус, галт тэрэг, түрээсийн машин, онгоц гээд дуртай тээврийн хэрэгслээрээ явж болно.

Онгоцны билетээ автобуснаас хямд олж чадвал онгоц нь хамаагүй хурдан олон цаг явж ядрахгүй, тухтай. Жишээ нь Берлинээс Будапешт ороход автобусаар нэг талдаа л 10–14 цаг явна харин онгоцоор бол ердөө 1 цаг 30 мин. Мэдээж 14 цаг машинд явсанаас нэг цаг нисэх нь биед хамаагүй амар. Үнийн хувьд автобус бас хэдэн цагт явахаасаа хамаараад хэлбэлзэлтэй хамгийн хямддаа 35€-оор гарч ирж байсан. (Цагаас гэдэг нь өглөөний 5 цагт явбал 35€, 8 цагт явбал 45€ гэх зэрэг өөр байгаа) Харин нислэг хайж байтал 8€-оор билет олоод шууд л бөөн баяр болоод захиалсан. 35€-оор 10 цаг автобусаар явах, 8€-оор нисэх 2 эрс ялгаатай байгаа биз. Тэгэхээр билетээ эрт захиалбал хямд билет олдоноо олдоно. Харин зарим тохиолдолд автобус нь хямд сонголт болдог тухайлбал Будапештээс Австри ороход автобусаар 8€-оор 2цаг 50 мин яваад хүрнэ гэтэл онгоцоор нисэхэд доод тал нь 40,50$-оос эхлэж байсан. Тэгэхээр аялалын маршрутаа эртнээс гаргаж байгаад хаанаас хаашаа юугаар явбал хямд байна гэдгээ хайх хэрэгтэй.

Европын хот хооронд хямдхан аялах боломж бүрэн байгаа. Миний мэдэх хамгийн хямд билет гаргаж ирдэг вебсайтууд.

  1. skyscanner.net -Хамгийн их ашигладаг сайт маань. Энд зарим хүмүүсийн төдийлөн мэддэггүй хэсэг нь билетээ хайхдаа тухайлсан өдрөөр биш бүтэн сараар нь буюу whole month гэдгээр хайх сонголт байгаа. Бүтэн сараар нь хайвал тухайн сарын аль өдөр нь илүү хямд байгааг шууд харуулдаг болохоор тэрийг харж байгаад аялалаа төлөвлөөд билетээ авбал зүгээр.

Доорхи зурганд үзүүлсэн улаан хэсэгт дараад сараа сонгоход тухайн сарын бүх өдрийн нислэгийн үнийг харуулсан байна.

Сараар нь биш зөвхөн өдрөөр нь хайгаад байвал бусад өдрөөс үнэтэй билетүүд гарч ирэх магадлалтай гэсэн үг. (Доорхи жишээн дээр 2 сарын 5 гээд буцахдаа 2 сарын 24 гээд хайгаад байвал хамгийн үнэтэй билетүүд л гарч ирэхээр байна)

Доорхи 2 сайтыг бол энд гарч ирсэн үнэтэй харьцуулах гэж ашигладаг. Алин дээр нь хамгийн хямд гарч ирнэ тэр сайтнаасаа билетээ захиалдаг гэсэн үг.

2. momondo.com

3. kiwi.com -Энийг үнэндээ үнийн харьцуулалт хийх гэж л ашигладаг. Заримдаа илүү үнэтэй билетүүд гаргаж ирээд байдаг.

Эсвэл нислэгийн авиа компаниас нь шууд хайж болно. Хямд билет олохын тулд тэгээд л харьцуулаад л хайгаад л харьцуулаад л байна даа.

4. wizzair, ryanair, easyjet

🚌🚍Автобусаар явахыг хүсвэл дараахь сайтнаас (1 болон 2 дахь) хайх боломжтой. 3 дахь нь хувь хүмүүс машинаараа явдаг автобусыг бодвол арай хямд.

  1. Flixbus
  2. GoEuro
  3. blablaCar

Аялалын жишээ үнэ болгож дараахи улсуудыг сонгоод 4 сард нислэг хайхад ойролцоогоор ийм үнэтэй гарч ирж байна.

1.Milan –Paris 15$–40$

2. Paris-Amsterdam 35$–60$

3. Amsterdam-Berlin 30$–50$

4. Berlin- Budapest 18$–40$

5. Budapest –Austria 10$

5 улсаар аялахад ойролцоогоор 200 доллар буюу 500,000 орчим төгрөг болж байна.

Ингээд тооцоолвол монголоос европ руу ирж очоод, европын 5н орон үзэхэд замын зардалдаа 1,5 сая төгрөг ойролцоогоор зарцуулаад аялаж болох нээ.

Зарим хүмүүс 1€-оор нисэж байсан нтр гээд л байдаг юм. Тэрийг бол би ёстой мэдэхгүй байна.👀

Тээшний хувьд үүргэвчнээс гадна нэг жижиг гар тээштэй явбал аль авиа компаниар нисэж байгаагаасаа шалтгаалаад өөр өөр үнэ төлнө. Жишээлбэл улаан үдээс москва руу 10кг хүртэлх ачаанд 1000руб буюу 40,000 төг, 20кг ачаанд 2000 руб буюу 80,000 төг. Москвагаас цаашаа европын аль нэг орон руу wizzair-ээр нисвэл онгоцны билетны үнэн дээрээ 10кг хүртэлх ачаанд 10€, 20кг ачаанд 22€ нэмж төлөх жишээтэй.

Энэ нийтлэлд зөвхөн замын зардал буюу онгоцны билетээ хэрхэн хямд олж болох аргын талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Замын зардал дээрээ хоол,байрны мөнгөө өөрсдөө ойролцоогоор тооцоолоод нийт зардлаа гаргаарай. Байрлах газраа ч гэсэн https://www.booking.com/ нтр гээд сайтаас хостел, guest house олоод хямд байрлах боломжтой.

За тэгээд үүргэвчээ аваад л аялаад залуу байгаа дээрээ газар үзэх боломж хэн бүхэнд нээлттэй заавал аялалын компаниар 7,8 сая төгрөг төлж биш ердөө л 1,5 сая төгрөгийг замын зардалдаа зарцуулаад тааваараа өөрийн үзэхийг хүссэн газраа үзээд аялах боломж байна.

Photo by Ruediger Theiselmann on Unsplash

--

--