Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 3

Ц.Баатар
5 min readApr 21, 2019

--

Эхний хэсэг — Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 1

Хоёр дахь хэсэг — Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 2

№3 БРЭНД ҮҮСГЭХ

Бизнес бүр өөрийн гэсэн нүүр царай болсон хэн нэгэн эрхэмтэй холбогддог. Жишээ нь Apple, Facebook, Tesla, Virgin гэх мэт брэндүүд нь Стив Жобс, Марк Зукербэрг, Элон Маск, Ричард Брансон гэх мэт алдартнуудтай холбогддог. Эдгээр компаниуд нь зүгээр л нэг дэлхий даяар алдартай, нөлөө бүхий брэндүүд биш юм. Тэдгээр нь үүсгэн байгуулагчдынхаа хүчтэй нөлөөллийн илэрхийлэл нь болсон брэндүүд юм. Хүн бүр өөрийн гэсэн брэнд имиджтэй, хүн бүр өөрөө нэг брэнд. Таны ярианы хэв маяг, имэйлд хариулах хэлбэр, өөрийгөө хэрхэн танилцуулж байгаа байдал, мөн хэрхэн бичиж байгаа тань хүртэл таны брэнд юм.

Хэрхэн өөрийн брэндийг бий болгох вэ. Өөрийн хувь хүний хүчтэй брэндийг бий болгоход суралцах, түүнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Та өөрийнхөө далд ухамсарт буй өөрийгөө олж мэдрэхэд суралцах хэрэгтэй. Өөрийнхөө хэн бэ гэдгийг ойлгох, хэн болохыг хүсдэг, бусдын дарамт шахалт, өөрийн аюулгүй байдал, хүсэл мөрөөдлөөсөө болж хэн нэгэн мэт авирладаг эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Энэ бүхэн маш том зорилгоос, амьдралын төлөвлөгөөнөөс эхлэнэ. Дараа нь та юуны төлөө амиа өгөхөд бэлэн, алсын хараанд хүрэх хэрхэн хүрэх, таны үнэт зүйлс зэргийг тодорхойлох ёстой. Энэ бүхэн тань бусдын дээгүүр гишгэлэн байж зорилгодоо хүрэх зам уу? аль эсвэл бусдын зорилгод үйлчилж, өөрийнхөө зорилгод хүрэх зам уу? Эцэст нь та ирэх жил, болон ирэх 10 жилдээ юу хийхээ төлөвлөж, өдөр бүр хийх үйлдэл, баримтлах зарчмуудаа тодорхойлно.

Блог үүсгэ. Бичих гэдэг бол бусдад нөлөөлөх, бусадтай харилцах хамгийн эртний аргуудын нэг юм. Маш сайн бичиж сурах хэрэгтэй. Тодорхой бичсэн үгс хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч чаддаг. Үргэлж үнэ цэнийг бүтээж, багийнхандаа үйлчилж, өөрийнхөөрөө бай. Та өөрийнхөө дуу хоолойг олж авахад маш их цаг хугацаа шаардагдана. Гэвч хэрвээ ингэж чадвал энэ нь танд үнэ цэнийг бүтээх болно.

Гайхамшигтай контент урла. Энтрепренер хүний хувьд цаг хугацаа гэдэг маш бага байдаг. Контент бүтээнэ гэдэг маш их цаг хугацаа шаардах магадлалтай. Тэгвэл та одооноос түүнийг урлаж эхлэ. Мэдээ хүргэх захидал бүтээ, Жиргээ, Инстаграм, Линкэдин, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд идэвхитэй бичигч бай. Нэгэнт та өөрийн гэсэн брэндийг бий болгосны дараагаар, аль платформ дээр нь илүү анхаарч ажиллах вэ гэдгээ ойлгох болно.

Хэрэгтэй холбоосууд

Buzzsumo — Маш идэвхитэй контент урлах, түүнийг таних

Mailchimp — 2000 хүртэлх хэрэглэгчийн үнэгүй эрхтэй, жижиг төслүүдэд нийцтэй имэйл маркетингийн платформ

MailerLite — Бага зардлаар, хялбар байдлаар имэйл маркетинг хийх програм

Hemingway — Өөрийн бичвэрийг тод бөгөөд томруун болгоход энэхүү аппыг ашиглаарай

Grammarly — Үг үсэг, дүрмийн алдаагүй, илүү сайн бичихэд тань туслана

Feedly — Төрөл бүрийн эх сурвалжаас мэдээллийн товчийг өөрийн хүссэн тохиргоогоор хүлээж авах, бусадтай хуваалцах

Google Alerts — Шинэлэг мэдээллийн агуулга гарч буй эсэхэд хяналт тавих. Хэн нэгэн таны тухай дурдсан бол мэдэгдэх

Medium — Гайхамшигтай дизайн бүхий онлайн хэвлэлийн платформ

Brand24 — Олон нийтийн сүлжээ хянах, аналик хийх хэрэгсэл

№4 МАРКЕТИНГ

Бизнесийн өсөлтөд хамгийн нөлөө бүхий зүйлийн нэг бол Маркетинг юм. Та дэлхийн хамгийн сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байж болно. Гэвч хэн ч түүнийг тань мэдэхгүй бол ямар ч үнэ цэнэгүйтэй адил. Хайлтын системийн оновчлол, олон нийтийн сүлжээний маркетинг, даралтын тоогоор төлбөрөө төлдөг сурталчилгаа, хандалтыг хэрхэн хувиргах, контент маркетинг, имэйл маркетинг гэх мэт төрөл бүрийн дижитал маркетингийн аргачлалуудын талаар гүн гүнзгий ойлголттой болохыг хичээх хэрэгтэй.

Хэрэглэгчийн сигментээ хэрхэн оновчтой тодорхойлоход суралцах. Хэрвээ та хүн болгонд таалагдах гэж оролдвол та хэнд ч үйлчилж чадахгүй. Оновчтой асуултууд асуух, анхны хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулахад суралцах хэрэгтэй.

Түүхээ ярих аргад суралцах. Хандаж буй хүмүүстэйгээ бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой тухайн хүнд хамаарал бүхий ямар нэгэн түүхээр яриагаа эхлүүлэх нь идэвхитэй харилцааг үүсгэж, тэднийг татах маш хүчтэй хэрэгсэл болдог.

Интернет урсгалыг өөртөө татах. Контент маркетинг, олон нийтийн сүлжээ, хайлтын системийн оновчлол зэрэг аргачлалуудын суурь ойлголтуудыг сайн судлах. Эдгээр системүүдийг буруу байдлаар ашиглан хандалтаа ихэсгэх гэж оролдох хэрэггүй. Учир нь хэзээ нэгэн цагт энэ үйлдэл тань илрэх болно. Блогуудыг унших, дижитал маркетингийн чиглэлээр сертификатын сургалтуудад хамрагдах, сонирхол нэгтэй бүлгэмүүдэд нэгдэх зэргээр өөрийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй.

Хэрэгтэй холбоосууд

Adwords — Зар сурталчилгааны хэрэгслээр Гүүгл хайлтын системийн орчинд бизнеснээ сурталчлах

Quuu Promote — Хандахыг хүссэн хэрэглэгчид рүүгээ чиглэсэн агуулгуудыг хүргэх

Hootsuite — Олон нийтийн сүлжээнд үр дүнтэй стратеги хэрэгжүүлэхэд ашиглаж болох өргөн хүрээнд хэрэглэгддэг платформ

Kickstarter — Шинэлэг төслүүдэд санхүүжилт олоход туслах дэлхийн хамгийн том платформ

Hello BarХандсан хэрэглэгч бүрийг имэйл системдээ бүртгүүлэх хэрэгсэл

Mixmax — Борлуулалтын бүтээмж нэмэгдүүлэх багц хэрэгсэл. Имэйлүүдээ сайжруулах, автоматжуулах, түүнийхээ үр дүнг хянах боломжтой

SumoMeВэб сайтад хандагсдын урсгалыг нэмэгдүүлж, сайтад бүртгэлтэй хэрэглэгчдийг олон болгох онлайн програм

№5 ТАНИЛЫН СҮЛЖЭЭ

Таны танилын сүлжээ бол таны нийт үнэ цэнэ юм. Хүн төрөлхтөний эхэлсэн цагаас хойш, нийгмийн хүчтэй нэгдлүүдийг бий болгох чадвартай хүмүүс л илүү их хувьсал өөрчлөлтүүдийн үр шимийг нь хүртсэн байдаг.

Өөрийн омгийг бүтээ. Маш оновчтой сонгосон энтрепренер найзуудын бүлгэмийг үүсгэх хэрэгтэй. Цаг хугацаагаа хамт өнгөрөөдөг хамгийн сайн 5 найзын тань дундаж үзүүлэлтээр таныг тодорхойлох боломжтой. Та алсын хараатай, гүйцэтгэл сайтай, манлайлагч гэх мэт чадвартай нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн гэдэгтээ итгэлтэй болох хэрэгтэй. Сөрөг цэнэгтэй хүмүүсээс холдоход бэрхшээлтэй байж магадгүй. Гэвч эцэст нь та нэг бол өснө нэг бол унана. Үүнийг та л сонгох болно.

Хүмүүстэй олон нийтийн сүлжээнд холбоотой бай. Харилцан идэвхитэй байхыг хичээ. Анхааралтай сонсогч байж, асуулт асуу. Хэрвээ та нэг нийтлэл уншсан бол имэйл илгээж өөрийнхөө санаа бодлыг илэрхийл, баярлалаа гэж хэл, яриа өдөө. Бүх харилцаа тань үр дүнтэй болохгүй байж болно. Гэвч цаг хугацааны явцад та үр дүнтэй харилцаануудыг үүсгэх л болно.

Хүмүүстэй харилцах дадал зуршлыг хөгжүүл. Хэрвээ та хэн нэгнээс сонирхож буй зүйлээ асуухгүй өнгөрөөвөл ямар нэгэн хариулт авах боломжоо алдана. Та нөлөө бүхий хүмүүстэй болон залуу энтрепренерүүдтэй харилцаа үүсгэхийг хичээгээрэй. Та тэдэнд туслах ямар нэгэн санал тавьснаар тэднээс суралцах боломжийг өөртөө бий болгох болно.

Хэрэгтэй холбоосууд

Nomad ListАмьдрахад хамгийн тохиромжтой санагдсан хотоо олох, амьдарч, зайнаас ажиллах, тэнд байгаа бусад гадаад иргэдтэй найз болох

ClarityМенторээ, коучингоо болгох өөрийн хамгийн дуртай энтрепренерүүдтэй холбогдох

AngelList — Старт-аппууд, анхны хөрөнгө оруулалтыг хийх сонирхолтой хүмүүс, ур чадвартай мэргэжилтнүүдтэй холбогдох нийтийн сүлжээ

CoFoundersLab — Старт-апп үүсгэх зорилгоор хамтрагчаа хайж буй энтрепренерүүдийг холбох онлайн үйлчилгээ

Meetup — Дэлхийн өнцөг булан бүрд болж буй биечлэн уулздаг жижиг уулзалтуудад зориулсан олон нийтийн сүлжээ

--

--

Ц.Баатар

Мэдээллийн технологийн ертөнцөд аялагч