👤✒Зохиолч:Todko Samson
📖🔖Миний хайрт, миний... "Хуримын гэрч"

Хэдэн сар хүсэн хүлээж олж авсан ном минь. Би зүгээр л энэ цувралыг дахин шүтэж, дурлаж эхлэв. Дурлаад удаж байгаа л даа 😂📚💚
Энэ дэлхийн магад хамгийн муу зүйлс, тэгсэн атлаа хүн бүхний догдлон уярдаг хайр сэтгэлийн тухай ямар ч хугацаанд хуудсыг нь хаах боломж олдохгүй яаж ингэж бичнэ вэ? Улсаагийн шүлгүүд энэ амьдралын бүхий л үнэнийг илэрхийлж байна шүү…
Өмнөх зохиолуудыг айдас түгшүүр, таамаглал, итгэл найдвар дүүрэн уншсан ч энэ удаад илүү өөрийгөө чимээлж уншив. Ямар их чин сэтгэл, ямар их тэмүүлэл, ямар их итгэл хүндлэл, ямар их хайр, мөн хайр сэтгэлээс гадна эр хүний жудагтай, үнэн бат сэтгэлийг илэрхийлнэ вэ???
Бид хайрыг хамгийн ихээр хүсч тэмүүлэх атал үнэхээр хайрыг хайрлаж, цэцэглүүлж, бас өөртөө жаргал нэмж чадаж байна уу???
Таны хувьд хамгийн төгс байж чадах хайраа олсон л бол түүнийгээ хэзээ ч алдахгүйгээр, зовоохгүйгээр, шаналал нэмэхгүйгээр хаана ч байхгүй тийм л аз жаргалтай хайрыг бүтээгээрэй. Хэзээ ч харамсахгүйн тулд... Дараа хайрлана гэсээр байтал хайртай бүхэн чинь холдон одох вий. Хайртай, хамт байгаач гээд хэлэхийг хүссэн ч хэзээ ч сонсохгүй болчих вий…

Бидэнд өдөр бүр хайртай гэж хэлэх хүмүүс, яг л насан туршийн хайрт минь гэж бат итгэсэн итгэл л биднийг урагш хөтөлж, амьдралыг амттай болгож, өнгө нэмдэг учир бүгдээрээ ирээдүйд биш яг одоо л жаргалтай байцгаая л даа ❤
Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь "ХАЙР" билээ.
