Бодлогширол…

Би үүрнээсээ нисээд аль хэдийн бараг л 9 сар болжээ. Эцэг эхээсээ тусдаа амьдарна, том сургуульд орж мундаг хүн болно гэсэн нөгөө пээдгэр хүү чинь аль хэдийн амьдарлын зах зухаас нь амсаад үзэж эхэлсэн байна. Сүүлийн үед л нэг санаа алдаад хэл үзэх сонирхолгүй болов. Цагыг зүгээр хий дэмий үрж байхын оронд ядахдаа нэг тэмдэглэл аятай зүйл бичээд хожим хойно уншиг гэж өөртөө үлдээнэ. Миний амьдрал яхавдээ бахь байдгаараа л байна. Олон төрлийн хүмүүстэй өдөр болгон өөр өөр хэлээр болсон болоогүй ярилцаад, хичээлд явна гэж цагын гарз болж байх шив. Нуулгүй хэлхэд гэрээ их санаж байгаа шүү… Ялангуяа орой болхоор бүр их санах юм яг л цэцэрлэгт үлдсэн ганц хүүхэд шиг. Сэтгэлээ янз бүрээр л сэргээх гэж үзэх юм. Хэдэн ч аниме, кино дуусгав бүү мэд. Уг нь үүний оронд ядахдаа 5 үг ч болтугай цээжилсэн бол гэсэн ээжийн хийсвэр төсөөлөгдөх юм. Би уг нь энд хүссэн болгоноо л идэж ууж авч амтдарч байгаа ч хэр удаан энэ амьдрал үргэлжлэх бол гэсэн бодол цухуйна. Гэхдээ энэ бол бодит үнэн.. магадгүй 5 сарын дараа гэхэд яг одоогийн амьдралаа төсөөлөөд суухыг үгүйсгэхгүй. Яг нэг жилийн өмнө аав болон Ганбаа ах хоёртой хашаагаа барилцаад их л завгүй байсансан.

THE COLORS гэдэг монголын рок хамтлагын дуунуудыг их сонсох боллоо. Гэхдээ бусад дууны л адил хэд сонсоод уйдах байх. The Playtime-н рекламыг үзчихээд Монголдоо буцаад очих юмсан гэж бас л бодогдсон. Яалтай ч билээдээ…хммм хүний газар амьдардаг хүмүүсийн зовлонг бага сага ойлгож л байна шүү. Гэхдээ бас толгойд маань хэрхэн амь үлдэх вэ? гэсэн бодол яахын эрхгүй орж ирэх юм. Би гэдэг хүн бас л муу санаа сууж байгаа мэдэрч байна. Энд гэхдээ амьдарлын орчин нөхцөл нь Улаанбаатраас минь хол илүү гэж хэлэхгүй ч аюулгүй тайван гэдэг нь ил анзаарагдах. Энэ тийм чухал биш л дээ.

Show your support

Clapping shows how much you appreciated Badamjav Munkhbayar’s story.