Хөгжил

Энэ сэдвийг энд ирсэнээс хойш л бас л нилээн чамбай бодож байгаа сэдэв шүү. Хөгжил гэж би өндөр барилга, үнэтэй чамин тансаг хэрэгсэл, дэвшилтэд технологи, мөнгө санхүү л гэж ойлгодог байлаа. Тиймээ энэ бол аль ч мундаг хөгжилтэй орнуудад ажиглагддаг зүйл. Гэхдээ бид буюу залуу үеийнхэний бодлоор шүү дээ. Бид юмны цаад талыг харж чадхагүй байгаа мэт санагдана. Ялангуяа монгол байгаа залуучуудын хэд нь энэ асуултад бодитоор сэтгэж хариулж чадах бол? Зөв буруу гээ байхгүй ээ. Энэ ертөнц дээр зөв эсвэл буруу гэсэн стандарт зүйл байхгүй. Хамгийн гол нь чи ЯГ ЮУ гэж бодож байна вэ? Миний харсан хөгжил бол ХҮМҮҮС байсан юм. Би анх онгоцны буудал дээр буугаад л англиар ярьж эхэлсэн. Би тухайн үед өөрөөрөө л их л бахархаж билээ. Хоёр гурван сар амандаа бувтнасан өгүүлбэрээ хэлчээд дараа нь сэтгэл их л онгойгоод явчихсан. За энэ ч яахав, гол нь миний хувьд энэ бол маш бодит бөгөөд томоохон дэвшил байсан юм. Дараа нь 5 алхаад л ахиад өөр хүнтэй ярьсан бас л болж байна. Ингэж явсаар нэг л мэдхэд өдийг хүртэл хэдэн арван хүнтэй төвөггүй ойлголцож тэр ч байтугай гадаад найзтай хүртэл болоод авсан. Гэхдээ энэ миний тухай хөгжил биш юм. Энэ энэ нийгийн тухай хөгжил юм. Энд англиар ярих нь тийм ч сүртэй зүйл биш харин ч зарим нь англи хэлнээс гадна өөр хэл /эх хэлээ хасаад/мэдэхгүйдээ сэтгэл гутарна. Тэр ч байтугай гадаад орноос ирсэн хүмүүс ч хүртэл англи хэлийг аль хэдийн 2 дахь хэлээ болгож. Гэхдээ энэ талаар дэлгүүрлж ярьвал өөр сэдэврүү орчих учраас түр орхиё. Миний хэлэх гэсэн гол санаа бол энд нийгэм нь иргэдээ баялаг гэж харж байгаад оршино. Газар нутаг хийгээд байгалийн баялагын хувьд төрсөн нутаг маань илүү баян боловч энд амьдрал илүү жаргалтай харагдана. Амьдрал өрсөлдөх чадвараар бид арай илүү ч нийгэмд өрсөлдөх чадвараар тэд бас л хол тасарчээ. Энд нийгэмийн масс нь юу хийж чадах вэ гэдэг дээр түлхүү бодлого явуулна. Харин нэг хүн нилээн хэдэн хүнээс тасарч гархыг үл ойшооно. Мэдээж ярих жишээ баримт дуусахгүй харваас илт. Ерөнхийдөө энэ бол боловсролын тухай л асуудал юм. Эндхийн систеи нь 250 жилийн настай юм гэнлээ. Гэхдээ энэ бол тэдний л асуудал. Бидэнд хэрэгтэй зүйл бол эд нарыг хуулах биш харин үлгэр жишээ авах юм. Бид чанаргүй боловсрол 10 хүнд өгөөд яах юм бэ? Бид хуурамч диплом 20 хүнд өгөөд яах юм бэ? 30 сурагчтай ангиас 1 сурагчид медал юу г өөрчлөх юм? Бид хүнээ хүний хүний нийгэмд амьруулж сургах хэрэгтэй болхоос хэрхэн амьд үлдэх тухай заана гэдэг утгагүй юм. Гэхдээ боловсрол гэдэг нь мэрэгжил эзэмших гэсэн үг биш юм. Тийм учраа с бага,дунд, дээд боловсрол гэж байдаг. Харамсалтай нь бага дунд ч үгүй байж дээдрүү тэмүүлэх нийгмийн масс нэг л эвгүй харагдана. Яах гэж юуны тулд сурч байгаагаа мэдэхгүй малнууд гудамж талбай дүүргэнэ. Энэ бол зүгээр эмэгнэл. Аль аль талдаа. Би гэхдээ сургуулийн өмнөх боловсролдоо сэтгэл хангалуун байдаг шүү. Бага ч бас ер нь гайгүй. Харин энэ муу хэдэн өсвөр насны тахиануудыг чихдэж аваачаад ухамсар суулгаад өгдөг газар даан ч үгүй юм. Ухамсаар гээчийг ер нь бол хүн орчиноосоо үлгэрлэж сурдаг байгаа юм. Гэвч сайн үлгэрлэл болох хэд маань нийгмийн өөр хэсэгт сэтгэл хангалуун тухлан сууна. Өсвөр насны эмеэг үеээ зөв туулаад гарвал амьдралд ихээхэн нэмэр болгодог шүү. Хүнтэй харьцах байдал, хэрэглэж байгаа үгийн сонголт, харуулж байгаа үйлдэл нь хүнийг 2 минутанд хэн гэдгийг 70% шууд тодорхойлно. Чи бусдыг дуурайг ч уу? Өөрийн үзэл бодолтой нэгэн үү? эсвэл Юугаа ч ойлгоогүй байж том дуугардаг нэгэн үү? Чи заавал аль нэг нь байх албагүй. Тохиолдол бүрт өөр өөр байж болно. Хөгжилтэй хүн гэж энийг л хэлээд байгаа юм. Өөрийгөө бүтээсэн хүнийг. Чи өөрийгөө зөв илэрхийлж чадвал зөв нийгмийг тодорхойход бас л хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Гэхдээ чи нийгмийн гишүүн байхыг хүсэн байна уу?

Show your support

Clapping shows how much you appreciated Badamjav Munkhbayar’s story.