Unfairness of Life
Амьдралд заримдаа хэнээс ч, юунаас ч шалтгаалахгүй ШУДРАГА БУС зүйл тохиолдох юм. Сүүлийн хэд хоногт энэ тухай гомдлохоос өөр аргагүй үйл явдал тохиолдлоо. Миний амьдралыг шийдэх маш чухал зүйл надаас шалтгаалахгүй буруугаар эргэлээ. Гэхдээ би арчаагүйтэл эсвэл чадваргүйтэлтэй энэ сэдэвийг холбохгүй. Учир нь UNFAIRNESS-г арчаагүй хүмүүс ярих эрх байхгүй. Англи хэл дээр байгаа учир нь монголоор хэлхэд тохиромжгүй юм. Яг адилхан хичээл зүтгэл гаргаж байгаа 2 хүний нэг нь маш амар хялбар амжилтанд хүрч байхад нөгөөдөх нь чадахгүй байгаа юм бэ? Энэ хоёрын зовлон яагаад нэг биш байгаа юм бэ? Би тэднийг хувийн асуудлуудаар нь биш нийгэмд гарч байгаа шалгууруудаар нь дүгнэж байна. Зарим хүмүүс хичээгээд хичээгээд байрнаасаа огт хөдлөж чадахгүй байхад зарим нь зүгээр л алгуур явсаар амжилтанд хүрэх жишээний. Би ахин дурдхад, энэ сэдэв зүгээр нэг арын хаалга эсвэл хямд арга заль хэргэлсэн тухай дурдаагүй болно. Зүгээр UNFAIR үйл явдал.
Нэг залуу бүтэн семестрийн турш маш шаргуу сурч хөдөлмөрлөж шалгалтандаа 80 авхад, нөгөө нэг нь хичээлдээ ч бүрэн суудаггүй мөртлөө 70 авах жишээний. Гэхдээ энэ бол зүгээр л амьдралд тохиолдох АЗ гэж хэлхэд хэцүү зүйлийн тухай юм. Иймэрхүү зүйл үнэхээр амьдрал тохиолддог. Хичээл зүтгэл хий хоосрол болход хүн итгэл үнэмшилээ алдаж эхэлдэг. Итгэл үнэмшилээ бүрэн алдхад хувь хүн үгүй болдог. Зохих ёстой хэмжээндээ үнэлэгдэж чадахгүй байх, хүртэх ёстойгоо хүртэж чадахгүй байх Шудрага Ёс мөн юм уу? Зарим нэг нь идэж уусаныхаа төлөө шагнагдаж байхад зарим нэг нь хичээл зүтгэл гаргасаныхаа төлөө адлагдаж байх юм. Амьдрал чи шудрага ёсоор дутагдаж байж Шударга Ёсыг чи үгүйсэгсээр байх юм уу? Бид өөрсдөө түүний нэг хэсэг болхоор түүнд буруу тохож үнэхээр чадахгүй юм. Өөрийгөө чадваргүй, арчаагүй биш гэдгийг мэдсээр байж өөрийгөө буруутгах зүрх даан ч алга. Бүхнийг дахин эхлэх тийм амархан юм уу? Ер нь тэгж болдог юм уу? ПИЗДА!!!!
