
Зүгээр л нэг амьдрахсан…
Зүлгэн дээрээ гэрээ бариад, зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж өгөөд зүгээр л нэг амьдрахсан.
Зав чөлөөгүй өдрүүдээ ардаа орхиод, өчигдрийн араас харамсалгүй, маргаашийн төлөө санаашралгүй өнөөдрөөрөө байхсан. Аз жаргал яг л тэрхэн хором мөчид орших мэт санагдана…