Бодол хөврөх мөчид…
Aug 9, 2017 · 1 min read

“Зүгээр л бодож сууна. Амьдралаас би юу хүсээд, амьдрал надаас юу хүсээд байгааг…”
Бодол хөврөн, бороо шиврэн, ажилдаа яарах, алгуурхан алхах, хөтлөлдөн гүйх, хөгжин цэнгэх, бүжиж тоглох, бүүдгэр царайлсан гээд л түмэн янзын үйл хөдлөл дэлхийн өнцөг булан бүрт болоод л... Дэлхий мөнөөх л зарчимаараа нараа тойрон эргэлдсээр.
Хүмүүний амьдрал тасралтгүй “үйл хөдлөл” дунд өрнөнө. Маргааш өглөө наран мандахад “үйл хөдлөл” дахин эхэлнэ. Хорвоо дэлхийн бүх л хүмүүнд энэ л зарчим адил үйлчилнэ. Хэнийг ч ялгахгүйгээр…
Маргааш юу болохыг, бид хэзээ үхэхээ хэн ч мэдэхгүй, гагцхүү болох үйл явцыг сэтгэлдээ хөглөж, тархиндаа төсөөлөн, итгэл төгс маргаашийг эхлүүлэхээр нойроо хулжаана.
ИТГЭЛ ГЭДЭГ АГУУ АЖ…