Өнгөрсөн хоёр долоо хоног тэнцвэржсэн талаар..

https://soundcloud.com/8123/the-technicolors-space-cadet
Бумба хэлбэрийн аягыг халуун хар цай нь харин ч нэг бүлээцүүлхээ сайн мэднэ. Халуун чанартай бүлээн дүр эсгэсэн нэг цай, нэг хүн. Тэр халуун цай. Жаварыг хичнээн их үзэн ядахдаа мандал руу уураар тийчнэв.
Зүйлс ажихаараа юмс сонсохгүй болчихдог муу зуршилтай. Тиймдээ ч гэгээ үгүй нь арай амгалан байдаг биз. Мэлмийгээ жимийлээ. Баруун сонорт торголзох хөргөгчний хөрвөөх чимээ харанхуй юм.
Тэр, баруун бөөрний дээхнэ ичээндээ орсон шаналал, хөөрөө дийлэхгүй бахдаж ядах хуурамч норадреналин хоёр салж хагацахгүй юм. Яасан нялуун юм бэ. Бал бурам гуниг цусанд сэрэл үүсгэн глюкоз болчихоод элэг рүү чиглэх.
Өөдөөс минь цоо ширтэх сандалын циймэр хаана ч алга. Нүдээ эргүүлээд үзээрэй, гэхдээ тэгж биш. Гавалаа чиглүүлэн дотогш эргүүлээд үзвэл, тэнд байна. Харав уу? Айдас хийгээд харуусал нэгэн зэрэг оршиж болохыг зөвхөн тэр харцнаас л олж мэднэ. Хашгираан. Цонхондоо бие хагалаад, ходоодон дахь шанлалаасаа өгсүүлээд жаргалын зааг хүртлээ туйлжина.
Түр азна. Наана цаана цохилоод байх шиг. Атгаад, атгалаад, атга хийгээд авчихъя гэсэн чинь хэт бодьгүй, хэт бодитой. Шуналтчихсан уу, шижин тусчихсан уу хамаа алга. Энэ нь илүү тааламжтай. Энэ нь илүү тэнцвэртэй.
2019.10.05
