Хүний хөгжил хязгааргүй (Тест)

Би 28 настай, Өнгөрсөн хугацааг 3 зүйлээр дүгнэхэд 1 миний бага нас, 2 сурагч наснаас оюутан нас дуусах хүртэлх, 3 Ажил ажил, хүүхэдтэй болсон мөч гэх мэт 3 том үечлэлээр харвал 3 дугаартай сүүлийн он жилүүд бол үнэхээр сонирхолтой он жилүүд байлаа. Адал явдалтай, өөрийгөө илүү их нээсэн гайхалтай он жилүүд. Олон баярт зүйлсүүд тохиолдсож олон ч муу зүйлсүүд тохиолдсон. Хүний амьдрал өөрөө үргэлжилсэн урт зохиол шиг л үргэлжлэх юм. Сайн муу, хар цагаан, баярлууштай гомдууштай, гутрал, гуниг, бороотой нартай, даардаг халдаг гээд л юмс ээлжилдэг гэсэн ойлголт маань өдөр ирэх тусам л илүү гүн болж байна. Бизнес хийж байхад хүн энэхүү циклийг сайтар ойлгож, овжиноор ашиглаж тэвчээртэй байх үед тэвчээртэй байж, алсын харах үед ээ цикл дээ тааруулж алсыг харах чадварыг сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэй ойлгож эхэлж байна.

Хүн өөрөө юм мэдэж байгаа ч юм шиг, мэдэхгүй байгаа ч юм шиг олон бодлууд төрж өөрөөрөө бахархаж, эцэг эх, ах дүү хамаатан садан, найз нөхөд, гэр бүл, хань ижил, орчлон дэлхий, энэ хувь тавиланд өөрийн эрхгүй талархаж баярлаж эхлэхэд хүн тэмдэглэл хөтөлж хуваалцах хүсэл өөрийн эрхгүй төрж эхэллээ. Яг нэг иймэрхүү блог сайт байвал нэгдэж өөрөө өөрийнхөө дотоод дуу хоолойг цэгцтэй буулгаж би гэдэг хүний дотоод мөн чанар, утга учирыг цаасан дээр буулгах битүүхэн хүсэл өдийг хүртэл байлаа. Энэ сайтыг өчигдөрхөн мэдэж туршиж тест хийж үзлээ. Сайтар танилцаагүй байна. Хэвшил болгоноо.

2017/06/23

Like what you read? Give Baska Tsagaandorj a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.