AWS ELB хэрхэн тохируулах вэ?

Batjargal
Unimedia Solutions
Published in
4 min readMay 14, 2018

AWS буюу Amazon Web Service хэдийн дэлхийн № 1 вэб хостинг, вэб сэрвисийн цогц үйлчилгээг үзүүлэгч болжээ. Энэ удаа бид AWS ELB буюу AWS Load Balancer ийг хэрхэн тохируулах талаар энгийн жишээгээр үзүүлэхээр шийдлээ.

Хэрвээ та хэдийн Амазон дээр аккаунт үүсгэсэн бол

EC2 буюу Elastic Computing хэсэг рүү орох хэрэгтэй.

Ерөнхий харагдах байдал нэг иймэрхүү байна. Зүүн талын меню дээрх Instances дээр дарахад серверүүдийн жагсаалт гарч ирэх бөгөөд энэ хэсэгт шинээр сэрвэр (instance) үүсгэх, устгах, асаах, унтраах зэрэг үйлдэлүүдийг хийнэ. Та Load Balancer таа холбох instance үүсгэсэн гэж үзвэл цаашаа мөн зүүн талын меню дээрх Load Balancers -> Create Load Balancer дээр дарна.

Амазон сүүлд 2 төрлийн Load Balancer нэмж гаргаснаар нийт 3 төрлийн Load Balancer-аас сонголтоо хийж үүсгэнэ. Application болон Network Load Balancer шинээр гарч ирсэн бөгөөд Rule, Target гэсэн ойлголт шинээр бий болсон. Load Balancer дээрээ rule тохируулж өгөх бөгөөд тухайн rule д харгалзах target, target group-ийг давхар үүсгэж өгөх шаардлагатай болно. Target group нь өөр дээрээ target (instance)- уудыг агуулах бөгөөд энгийнээр хэлбэл дэд Load Balancer маягтай ажиллана.

Энэ удаа би Classic Load Balancer -ийн жишээг харуулна.

Create товчлуур дээр дарна

Эхний алхам нь дээрх зурган дээрээс харахад ойлгомтой байгаа байх. LoadBalancerName гэдэг нэртэй Load Balancer үүсгэхдээ 1 Listener тэй байх нь. Хэрэглэгч 80 гэсэн портоор хандвал сервер лүү мөн 80 гэсэн портоор хүсэлтийг нь илгээнэ.

Дараагийн алхам нь Security Group тохируулах хэсэг. AWS EC дээр Security Group гэж маш чухал ойлголт байдаг бөгөөд энэний ачаар серверээ зарим хакеруудаас хамгаална. Security Group -ийн талаар дараа зав гарвал оруулнаа.

Энэ Health check тохируулж өгдөг. Health check гэдэг нь Load Balancer дээр тохируулж өгсөн серверүүдийг ажиллаж байгаа эсэхийг байнга шалгаж байх тохиргоо юм. Өөр дээрээ байгаа сервер лүү тохируулсан протокол, порт, зам руу тодорхой давтамжтайгаар хүсэлт илгээж ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж байдаг байх нь.

Энэ хэсэгт Load Balancer дээрээ холбох сервер буюу Instance уудаа сонгоно. 1. AWS server үүд хэд хэдэн өөр бүсэд байрлаж байдаг бөгөөд өөр өөр бүсүүдэд байрлах серверүүд хооронд баланс хийнэ гэсэн тохиргоо юм. 2. Сэрвэрийг Load Balancer аас салгах үед тухайн сэрвэр дээр хэрэглэгч холбогдсон байдаг бөгөөд тухайн хэрэглэгч сэрвэрээс салахыг хүлээх хүртэлх дээд хугацааг зааж өгнө.

Тааг тохируулах хэсэг. Энэ хэсгийг алгасаж болно.

Шаардлагатай гэж үзвэл өөрт хэрэгтэй Таагийг нэмж өгөх бөгөөд Review and Create товчлуур дээр дарсанаар цааш үргэлжлүүлнэ.

Ерөнхийд нь тохиргоогоо нэг рэвю хийгээд үүсгэнэ.

  1. Үүсгэснийхээ дараа sticky cookie тохируулах шаардлагатай байдаг. server чинь sticky session тэй байх шаардлагатай үед энэ тохиргоо маш чухал байдаг шүү.
  2. Холбогдсон байгаа серверүүдээ салгах, нэмэх, төлөвийг нь харах зэрэг үйлдэлийг хийнэ
  3. Listener тэй холбоотой тохиргоо. Хэрвээ та SSL Certificate тохируулах шаардлагатай бол энд хийнэ.
  4. Мониторинг хийх үед ашиглана. Энд ажиллаж буй болон унтарсан сэрвэрүүдийн мэдээлэл, хэрэглэгчидийн хандалтын мэдээлэл зэрэг ерөнхий мэдээллүүдийг авах боломжтой.

Load Balancer -ын тухай ерөнхий ойлголтыг эндээс уншина уу

--

--

Batjargal
Unimedia Solutions

Infra Engineer & Senior Software Developer at Unimedia Solutions, Unimedia.mn