Pocket Schedule

App Review

Оюутан, сурагчид түүнчлэн эцэг эхчүүдэд хэрэгцээ болохуйц Pocket Schedule гэх аппликейшныг танилцуулья. Уламжлалт цаасан дээр хөтлөх аргаас илүүтэй нь мэдээж хялбар хэрэглээ буюу хэзээд шалгаад, тэмдэглээд явах боломжтойн дээр гар утсаа хэзээд бид биедээ авч явдаг учраас бидэнд хамгийн ойр хэрэгцээ аль хэдийнээ болжээ. Оюутан, сурагчидад яах аргагүй тогтмол тулгардаг аль ангид орох билээ? хэн багш хичээл орох билээ? ямар даалгавар өгсөн билээ? зэрэг асуудлуудыг хөнгөвчлөхөд уг аппликейшн тус дөхөм болох болно. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль, сургалт зэргийн талаар мэдээллүүдийг ч оруулаад хянаад анзаараад явчих боломжтой учир үнэхээр хэрэг болох болно.

Ингээд iOS үйлдлийн систем дээр ашиглах боломжтой энэхүү аппликейшн үндсэн 5 фүнкцээс бүрдэнэ.

Timetable

Эхний timetable хэсгээс та тухайн өдөр ямар хичээл, хэдэн цагаас, хэн гэдэг багш, аль ангид орох зэргийг харах боломжтой. Тухайн хичээл эхлэхээс 5 минутын өмнө танд сануулга ирэх бөгөөд утасныхаа түгжээг гаргалгүйгээр notification хэсгээс хичээлийн нэр, хичээл орох байршил зэргээ хялбархан харах боломжтой.

Assignments

Дараагийн хэсэг бол assignments бөгөөд тухайн даалгавруудын хугацаа, flag хийсэн зэргээс шалтгаалан эрэмбэлэн харуулна. Ямар нэг даалгаврыг шинээр нэмэхэд зарим аппликейшны note хийх хэсэг хангалтгүй эсвэл зөвхөн title хэсэгтэй байх гэх мэт бэрхшээл тулгардаг бол энэ аппликейшн хугацаа, байршил зэрэг бүхий л нэмэлт мэдээлэл оруулах хангалттай хэсгүүдтэй учир яг тэр үед нь тэмдэглээд явхад хялбар байдаг.

Хамгийн ихээр таалагдах дараагийн үйлдэл бол semesters болон courses хэсэг юм. Бусад хуваарь гаргагч аппликейшнүүдэд байдаг дутагдалтай нэг фүнкц нь semesters — ээр ялгаж өгөх боломжгүйгээс хаа хамаагүй, замбраагүй олон хичээлүүдийг нэг дор байлгаад байдаг талтай. Тэгвэл энэ аппликейшн semester болгоноор хичээлүүдийг ялгаж өгч шинээр course нэмэхэд тухайн хичээл орох instructor — уудын хувийн мэдээллүүдийг ч нэмж өгөх боломжийг олгоно. Утасны contacts дээр янз бүрийн хүмүүсийг тэмдэглэх дургүй хүмүүст эсвэл заримдаа багшийн нэртэй адилхан найзруугаа залгах гэж байгаад андуурчихдаг хүмүүст хэрэг болно. Бас passcode — оор идэвхжих боломжтой учраас юу ч тэмдэглээд хадгалчихаж болно энэ тэр.

Дутагдалтай тал

Өнгөрсөн 3 — р сард манай улс зуны цагийн хуваарьт шилжих ёстой байсаныг хүчингүй болгосноор олон хүмүүст ч гэлтгүй tech салбарынханд ч төвөг удсан даа. Энэ шалтгаанаас болоод уг аппликейшн дээр тэмдэглэгдсэн бүх хуваарь алдаа зааж, зайлшгүй устгаж шинээр суулгах шаардлагатай нь нэлээн төвөгтэй. Ингээд миний зүгээс Pocket Schedule — д 7/10 оноо өглөө.