ХАЙР ХУВААЛЦАХААС…
За ямартай ч үүнийг уншиж байгаа таньд энэ өдрийн мэндийг хүргэе.
Бид оршуулга нь ТАЛИЙГААЧААСАА чухал
Хурим нь ХАЙРААСАА чухал
Царай нь УХААНААСАА чухал ертөнцөд амьдар ч байна.
Бид агуулгыг юман чинээ тоодоггүй гоёмсог сав баглаа боодлын соёлд амьдарч байна. Эдуардо Галеано

Энэ үгийг уншаад маш олон хүнд үүнийг ойлгуулахыг хичээж байна. Модоо тайрч цаас үйлдвэрлээд түүн дээрээ МОДЫГ АВАРЪЯ гэж бичихтэй яг л адилхан. Бид нар өнгөн хэсэг, гадаад үзэмж, хэлж ярьж байгаа зүйлдээ хэтэрхий анхаарал хандуулдаг болж. Бид нар өөрсдөөсөө бусад хүмүүсийг тоохоо больж. Бид нар өнгийг дагаж мөнгийг шүтсэн Феодолын үед амьдарсаар л байна.
Үнэтэй цаг зүүдэг ч бусдын цагийг үнэлдэггүй. Дотор чинь хэн байгааг үл тоон хамгийн ганган хувцасласан нэгэн лүү тэмүүлдэг болж.
Өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхэж бусдыг муулсанаар өөрсдийгөө илүү байна гэж мэдэрдэг болж.
Тусламж хэрэгтэй байгаа, хайр хэрэгтэй байгаа газар нь түүнийг нь түгээцгээе. ЖИНХЭН ХАЙР ХУВААЛЦАХААС ЭХЭЛДЭГ.
Бусдыг байгаагаар нь ХҮН гэдгээр нь хайрлацгаая.
