Эрхэстэй ярилцсан тэмдэглэл
Юуны түрүүнд Эрхэс гэж хэн бэ гэдэг талаар та бүхэнд таницуулъя.
Эрхэс бол 4 настайгаасаа хойш хараагаа алдсан бидний нэрлэдэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Бид 2 Нацагдоржийн номын сан дээр орой 18:00 цагаас уулзахаар цаг товлосон юм.
Очиж явах замдаа Эрхэс хорвоо дэлхийг хэрхэн төсөөлдөг бол, тэр хүний дотор ямар ертөнц байдаг бол, хүсэл мөрөөдөл нь юу бол, надаас ялгаатай зүйл нь юу бол, би буруу зүйл асуугаад эмзэглүүлэх вий дээ гээд маш олон бодолд дарагдаж явлаа.
Та бүхэн уншихаасаа өмнө бид 2ын яриа маш их баяр хөөртэй инээд баясалаар дүүрэн хөгжилтэй ярилцсан гэдгийг ойлгоорой. Эрхэс маань маш хөгжилтэй марзан залуу байсан гэдгийг тодотгомоор байна.
18:00 боллоо. Арай очиж амжаагүй байхад утас дуугарч би ирцэн байгаа шүү гэдгээ хэлсэн юм. Энэ үед би өөрөөсөө маш их ичиж билээ. Үнэндээ 15минут доторх цаг хоцролт бид нарт юмын чинээ биш болсон мэдрэмж байлаа. Эрхэсээс хамгийн түрүүнд маш хүчтэйгээр мэдэрсэн зүйл нь бид нар өөрсдийгөө ямар их эрхлүүлж үргэлж амар хялбар арга замыг хайж, байнга өөртөө худлаа хэлж өөрийгөө хуурч, зөвхөн өөрсдийгөө бодож явсаар бусдыг хайхрахаа больсон юм байна.
Бидний яриа Эрхэсийн хүсэл мөрөөдөл зорилгын талаар эхэлсэн юм. Одоо МУБИС-т Түүх, нийгмийн 2-р курсэд суралцаж байгаа тэрбээр Орос руу Магистраа хамгаалаад Яаманд ажиллах хүсэлтэй байгаа гэнэ.
Харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүмүүс тусгаарлаж, эмзэг байдлаар ханддаг болохоор энэ хандлагыг өөрчлөхийн тулд, бид нар ч гэсэн жирийн сургуульд сурахыг хүсдэг тэр орчиныг бий болгохын тулд би өөрөө Яаманд орж ажиллаж байгаад хийх болно гэдэг яриа дахин нэг зүйлийг ойлгуулж өгсөн.
Өнөөдөр Монголоо муулж, эх орноо голж гадны орныг зорих маш олон залуучууд бий болсоор байна. Очсон нь эргэж ирээд тэнд ийм ч байсан тийм ч байсан. Энд бүр арай бишээ гэх яриаг бишгүйдээ л их сонссон. Гэтэл яг одоо өөрчилье, би өөрөө шийдье гэж ярих залуучуудыг өдрийн цагаар гар чийдэн барьж хайгаад олоход ховордсон энэ үед Эрхэсээс үлгэр жишээ авах нь зүйтэй болов уу.

Яриа минь цааш үргэлжилсээр тэдэнд тохиолддог бэрхшээлийн талаар ярилцаж эхлэхэд үед Эрхэс биш би л юу ч хардаггүй юм байна гэдгээ мэдэж авсан юм.
Түүний ярьсан зүйлсээс гол зүйлүүдийг нь түүвэрлэж бичлээ.
- Харааны бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэм ойлголтгүй байдаг. Биднийг байнгын хүний асаргаанд байх ёстой мэтээр хандаж үргэлж тусалж, бөөцийлөх байдлаар ханддаг. Энэ нь бид нарын орон зайд шууд халдаж байгаа хэрэг. Бид нар хэний ч туслалцаагүйгээр амьдарч чадна гэдгийг ойлгодоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй, хөгжих боломжгүй гэсэн үг бишээ. Онцгой байдлаар хөгжих боломжтой л хүмүүс. Нөгөөтэйгөөр бас хэт бэлэнчлэх сэтгэлгээ суудаг. Бид нар яг адилхан зүгээр л хүн шүү дээ. Найзуудтайгаа хааяа Tse-д сууж, гадуур сайхан шоудана гэж байгаа манай хүн.
- Таяганд мэдрэгдэх боломжгүй зүйлс. Модны мөчир, гудамжны унжуулсан зарлалын самбар. Шууд явж байгаад л нүүрээрээ хусна шүү дээ. Болж өгвөл зарлалын самбар, замын тэмдэг тэмдэглэгээг дахиад жоохон дээр байрлуулвал зүгээр. /Эрхэс өөрөө мөргөхөөр хэмжээний өндөр байсан/
- Үйлчилгээний газрууд. Ялангуяа банкнууд. Үйлчилгээний төлбөрөө ихэвчлэн картаар хийдэг болохоор баримтан дээр гарын үсэг зурахыг шаарддаг. Уг нь бид нарт дартас /тамга/ байдаг ч тэрийг болохгүй гэж үзээд байдаг. Тэгээд л асуудал эхэлдэг. Би өөрөө муухай ааштай хүн болохоор цаасаар нь дүүрэн нэг том Э үсэг зурчихдаг. Тэгээд дахиад надаар гарын үсэг зуруулдаггүй гэж их л хөгжилтэйгөөр ярисан юм.
Бид 2ын яриа сүүлдээ Монголын Түүх, Бурхан гэж байдаг уу?, Боловсрол гэж яг юу юм бэ гэх мэт хүнд хүнд сэдэв рүү хазайсан болохоор энэ удаа ингээд дуусгая.
Нийтлэлийнхээ төгсгөлд дүгнээд хэлэхэд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ гэдэг ойлголт тухайн хүндээ биш НИЙГЭМДЭЭ байдаг юм байна гэдгийг ойлгуулахыг л хүсэж байна.
Бид нарт ямар их боломж байгаа мөн түүнийгээ ашигладаггүй, ямар аймшигтай залуу юм бэ гэдгээ ойлгож мэдэрч авсан үнэхээр гайхалтай уулзалт боллоо. Өмнө нь маш олон мундаг хүмүүстэй уулзаж байсан ч хэзээ ч ийм энгийн хөгжилтэй хэрнээ их зүйлийг ойлгуулж өгсөн уулзалт хийж байгаагүй ээ энд дурьдсан нь зүйтэй байх.
Тэднийг сул дорой гэж үзсэнээр бидний хоорондох хана улам зузаан болсоор байдаг. Гагцхүү тэр ханыг л аваад хаячих хэрэгтэй.
Тэдний зовлон, асуудлыг ойлгож тэдэнд туслах хүсэлтэйгээр эхэлсэн уулзалт маань эцэс сүүлд нь Надад хөгжихөд, ажиллахад, амжилт гаргахад юу дутагдаад байгаа юм бол гэсэн Ухаарал ч юм шиг бодолтойгоор өндөрлөсөн юм.
Өө нээрэ гэр лүүгээ орохоосоо өмнө надаа ФэйсБүүк хаягаа өгч бид 2 яг одоо Монголын түүх болон Бурханы талаарх яриагаа үргэлжлүүлэн чатлаад сууж байна. Боломжгүй зүйл гэж хаана ч байдаггүй юм.

Бид л харах өнцөгөө өөрчилчих юм бол бүх зүйл сайхан болох болно.
Өөрийнхөө мэдэрсэн бүх мэдрэмжийг буулгахыг хичээсэн үнэхээр чадсангүй. Цагаа гарган уншсан та бүхэнд маш их баярлалаа.
Ярилцлагын талаар үргэлжлүүлэн уншмаар байвал бусадтай түгээгээрэй.
Таньд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
