1-р БНМ: Тиймээ би сүүдэрт дурлажээ 2

Тэр бүсгүй намайг анзаарсан бололтой нүүрэн дэх гунигаа бүрэн далдалж харцаа буруулан царайгаа нуув. Би түүнийг дахиж хараагүй байхаа. Тэнгэр тэр чигээрээ бүрхэх шиг бүсгүй амьд хүн биш юм шиг, намайг дуу ч гаргаж чадахгүй алхаж явахад дэргэдүүр хөвхөа өвсөн дундаас гарч ирсэн сүүдэр шиг надад санагдсан.
 Бүсгүй цэцэрлэгээс гарч би дагалаа. Тэр байн байн эргэж харж байв. Учир нь би хэт догдолсон болохоор нуугдахыг мартаж орхиж. Өөр яах билээ? Урьд нь байсан муу зуршил намайг эзэмдсэн байсан, сэтгэл зүрхэнд урьдын бүдүүлэг хүмүүжлийн ул мөр байсаар байв. Би зүгээр л бужигнасан залуу насыг туулсан гэж хэлэхийг хүссэн юм. Надад дурласан мэт санагдах үе байсан. Энэ учралыг хүртэл би нүдэнд өртсөн ямар ч эмэгтэйд хайраа санал болгож чадахаар байсан. Найз минь, найз минь бурханыг гэрчээр дуудаж, байгаа бүхнээрээ тангараглая. Тэр манай дэлхийн амьтан мөн эсэхийг би мэдэхгүй байна. Үнэхээр ер бусын. Би түүнийг дагаж явсаар. Бүсгүй нуугдах, зам буруулах, чиглэлээ өөрчлөхийг оролдоогүй. Бүсгүй иймэрхүү юмны тухай огт бодоогүй байх. Тиймээ, би түүнийг гэр хүртэл нь дагасан. Бүсгүй эргэж хараад намайг олж үзэв. Би түүнтэй ярьж зүрхэлсэнгүй. Хатагтайн өмнө би өмнөх шигээ айж хулчийж байсан. Тиймээ би байшингийн гадаа эргэж очсон. Бүр хэд хэдэн удаа шүү. Гэхдээ ямар ч үр дүнгүй. Тэр сүүдэр шиг л алга болсон. Түүнийг мэдэх хүн алга. Дахиж нэг ч таарсангүй. Гэхдээ орой болоход цонхны хаалтны завсар нэвтрэх гэрэл бүсгүйг энд байгааг зааж намайг тайвшруулж байсан юм. Би байшинд нэвтрэх зуу зуун оролдлого хийлээ. Захидал, цэцэг, бэлэг, шүлэг гээд бүгд шал дэмий. Нэгэн үдэш өнөөх гэрэл ч гарахаа болиод, дахиж нэг ч удаа үзэгдсэнгүй. Миний мөрдөж мөшгөөд байгаагаас хатагтай залхаж гүйцээд нүүсэн бололтой. Хаашаа явсаныг нь хэн ч мэдэхгүй.

Үргэлжлэл бий.


Originally published at blooggermind.blogspot.com on February 24, 2017.

Show your support

Clapping shows how much you appreciated Batnyam Nemo’s story.