Тийм ээ, боломжтой! Хэрхэн 300 дахин нэмэгдүүлсэн тухай 3 жилийн өмнөх туршлагаас хуваалцъя.

Манай нэг ахлах инженерээс ийм хүсэлт ирсэн юм: "Би гурван төсөл дээр зэрэг ажиллаад, ачаалал ихсээд ажлаа барахгүй байна. Нэг төслийг минь аваад яваа ч!".

Ямар учиртай төсөл болох? Яагаад заавал би гэж? гэх мэтээр асууж шалгаасны эцэст, хэсэг бодсоны дараа төслийг хүлээж авахаар болов.

Холбогдох бичиг баримттай танилцаж, сонирхолтой төсөл дээр үндсэн ажлын хажуугаар давхар ажиллахаар болсон нь энэ. Уг төсөлд долоо хоногт 1~2 өдөр, нэг сар орчим ажиллаж билээ.

Төслийн тухайд

Аливаа байгууллагад харилцагч, хэрэглэгчдэдээ өөрсдийн хөгжүүлсэн мобаил апь, вэб апликэишнээр дамжуулж "шинэ бүтээгдэхүүн", "захиалгын төлөв", " төлөвлөгөөт засвар үйлчилгээ" зэрэг зарлал, мэдээллийг цаг алдалгүй хүргэх шаардлага байдаг. Энэ хэрэгцээг хангасан Push Notification платформын хөгжүүлэлт байсан юм. …


ЭНГИЙН ЦООЖЫГ УХААЛАГ БОЛГОСОН НЬ

Image for post
Image for post

Дээх нь оруулсан нийтлэлдээ хийж дуусахаараа тайлагнах IOT төсөл байгаа тухай дурдаад өнгөрсөн билээ. Уул нь аль эрт (2018.05) дууссан боловч зав бололцоо олдохгүй явсаар өдийг хүргэв.

Энэ удаад оффисынхоо цоожыг ухаалаг болгож үзлээ. Ухаалаг гэдэг нь уламжлалт аргаар (механик түлхүүрээр) бус гар утаснаас түгжиж онгойлгох тухай юм.

Манай компани 80 гаран ажилтантай. Хүн бүрт түлхүүр хувилж өгөх боломжгүй. …


Бүтээмж

Японд ирээд удаагүй байсан юм даг. Энэ явдал одоогоос (2013.11.11) 7 орчим жилийн өмнө болжээ.

Нэг удаа Японы асар том даатгалын компанийн системийн хөгжүүлэлтэнд оролцох завшаан тохиолдсон юм. Хөгжүүлэлтийн эхнээс нь оролцсон бөгөөд манай баг гэхэд л 20 орчим хүнээс бүрдэх нүсэр том төсөл байлаа.

Дэлгэцийн зохиомжийг багийн гишүүд бүгд хийхээр болов оо. Асуудлын гол нь хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлж дуусаагүй байв. Дэлгэц бүр 100–500 оруулах талбар (textbox, text area, combobox г.м)-тай агаад талбар бүрийн хувьд тухайн талбарын нэр (論理名: logical name, 物理名: physical name), оруулах өгөгдлийн төрөл, өгөгдлийн хэмжээ гэх мэтийг нэг бүрчлэн excel фаилд шивж оруулах ажил байлаа. …

About

Software Engineer and Technical Writer. Former Tech Lead at Irbis Global Systems and Unimedia Solutions.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store