АМЕРИКИЙН ОЮУТАН ОТТО УОРМБИР ХОЙД СОЛОНГОСООС КОМЫН БАЙДАЛТАЙ ИРЭЭД НАС БАРЛАА

АНУ-ын Виржина их сургуулийн оюутан Отто Уормбир Хойд солонгосын шоронд 17 сар хоригдож байгаад Охайо мужийн Цинцинатын эмнэлэгт долоо хоногийн өмнө комын байдалтай хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад өнөөдөр нутгийн цагаар 14:20 -т нас баржээ.

Отто Уормбир нь Хойд Солонгост 2016 оны 1-р сард жуулчлалаар явж байхдаа Зочид буудлын өрөөн дэхь суртал ухуулгын хуудсыг хулгайлахыг завдсан хэргээр 15 жил шоронд хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлээд байсан юм.

22 настай Отто Уормбирын гэр бүлийнхэн нь түүнийг ял шийтгүүлснээс хойш ухаангүй байдалтай байсан гэдгийг нь хоёр долоо хоногийн өмнө мэдсэн ба олон улсын хүмүүнлэгийн хэлэлцээрээр өнгөрсөн долоо хоногт эх нутагт нь авчирчээ.

Хойд Солонгосын тал талийгаачийн биеийн байдал муудсан нь нэгэн төрлийн халдварт өвчин туссаны улмаас гэж тайлбарласан бол хүлээн авсан Цинцинатын эмнэлгийнхэн энэхүү мэдэгдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүний үхэлд гүн эмгэнэл илэрхийлээд “Энэ явдал бол хойд солонгосын дэглэмийн харгислал”, “Гэмгүй иргэдийг ийм эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх нь манай засгийн гол зорилго байх ёстой гэдгийг Отто Уормбирын үхэл улам баталгаажууллаа” хэмээн мэдэгджээ.

Одоогийн байдлаар Хойд солонгосын шоронд Өмнөд солонгос гаралтай Америкийн гурван иргэн хүнд хөдөлмөр эрхлэх ял эдэлж байгаа юм.

Мэдээ бичсэн: Bayarbyamba Badam 
Эх сурвалж: theguardian.com