ЗӨВД ЗӨӨЛӨН, БУРУУД ХАТУУ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ ЧАДАХ УУ?

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэв. Түүний мөрийн хөтөлбөр, сонгуулийн өдөр хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлага, тангараг өргөсний дараагаар ар түмэндээ хандаж хэлсэн үг зэргээс товчхон дүгнэхэд “Зөвд зөөлөн, бурууд хатуу” байна гэсэн зарчимтай байхаар харагдаж байна. Мөрийн хөтөлбөр, хэвлэлд өгсөн ярилцлага, ард түмэндээ хандан хэлсэн үгээс товчхон хүргэе.
- МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ
2.1.1 Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана
2.1.3 Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах…. гэж тусгажээ.
2. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА /Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтанд санал өгөхөөр ирэхдээ/
Сэтгүүлч: Ерөнийлөгчөөр сонгогдвол хийх эхний алхам юу байх вэ?
Х.Баттулга: 60 тэрбум төгрөгийн эзэн холбогдогч нарыг олж тогтоох ажилд ханцуй шамлан орох болно. Хоёрдугаарт гадаадад офшор дансанд байрлуулсан улс төрчдийн мөнгийн шахан улсдаа оруулж ирж ядуурлыг бууруулахад зарцуулна.
3. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨСНИЙ ДАРАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ
Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье:
- Хууль есын уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно.
- - Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ…. хэмээжээ.
- Эдгээрээс дүгнэхэд нийгэмд шударга ёс, тэгш эрхийг бататгах, улс төрчдийн офшортой хатуу тэмцэхээр харагдаж байна.
Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 8 жилийн хугацаанд хоёр удаа сонгогдохдоо нийгэмд Шударга ёсыг тогтооно хэмээн онцгойрч сонгогдож байсан бол энд хүрээд бүрэн эрхийн хугацаа нь дуусахдаа шударга ёс гэхээсээ илүү гадаад харилцаа тал дээр түлхүү ажилласан гэж дүгнүүлж өндөрлөв. Харин улс төрчдийн офшортой шийдвэртэй тэмцэнэ гэж онцгойрч гарч ирж байгаа шинэ Ерөнхийлөгч маань дөрвөн жилийн дараа ажлаа яаж дүгнүүлэх бол? Анх гарч ирсэн зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчимдаа хэр үнэнч үлдэх бол гэдгийг хүлээх л үлдээ.
Хүний өөрийн гэж алагчлалгүй улс төрчдийн офшортой шударга тэмцээрэй. Ард түмэн таныг Ерөнхийлөгч болгосон гэдгийг өглөө болгон санаж сэрж яваарай.
Танд амжилт хүсье!