УС ЗӨВХӨН ЦЕЛЬСИЙН 100 ГРАДУСТ БУЦАЛДАГ
Нас чацуу, чац ойролцоо залуу уран бүтээлчийн зохиолыг нь бичиж найруулсан мюзикл төрлийн кино 2016 онд амжилт олж дуулиан дэгдээсэн юм. Тэр кино бол “La La Land” байлаа. Өнгөрсөн оны 8-р сарын сарын 31-нд Венецийн кино наадамд анх танилцуулж дараагаар нь 12-р сарын 9-нд Америкийн кино театруудаар нээлтээ хийснээс хойш үнэмлэхүй амжилт гаргасан юм.

“La La Land” киноны зохиолыг бичиж найруулсан 32 настай Damien Chazella энэхүү киног бүтээснээрээ 2016 оны “Academy Awards” -ийн шилдэг найруулагч шагнал хүртсэн нь Оскарын түүхэнд хамгийн залуу шилдэг найруулагчаар бичигдээд байгаа билээ. Мөн “Golden Globe Awards”-ийн шилдэг найруулагч, шилдэг дэлгэцийн бүтээл төрөлд шалгарсан юм.

Тус кино 30 сая ам.долларын өртөгтэй бүтсэн ба кино театруудаас 445 сая ам.долларын ашиг орлого олжээ.
Түүний энэ амжилт шууд ирээгүй юм. La La Land киноныхоо зохиолыг 2010 онд бичсэн ба 5 жилийн дараа Summit Entertainment-тэй тус уран бүтээл дээрээ хамтран ажиллах болсноор 2015 оны 8-р сард зураг авалтандаа оржээ. 2014 онд бүтээсэн “Whiplash” киногоороо өөрийгөө таниулснаар Summit Entertainment-тай гэрээ байгуулахад хүрч La La Land-ийнхээ зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эхлэл нь болжээ.

Ус зөвхөн цельсийн 100 градуст буцалдаг. Та бидний өнөөг хүртэл хийж бүтээсэн хөдөлмөр маань цельсийн 100 градус болж амжилтаар буцлах суурь нь юм шүү!
2017.07.28 14:00