Wallet гэж юу вэ?
Энэ бол биткойнтой холбоотой анхны бичвэр. Дөнгөж судалж эхэлж байгаа учир дутуу ойлгосон зүйл байх нигууртай.
Биткойн буюу цахим мөнгө олборлох, эзэмшихээс өмнө “Wallet” гэж яг юу вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй байх.
Орчуулбал түрийвч, хэтэвч гэсэн утгатай. Гэвч яг нэр шигээ bitcoin өөр дээрээ хадгалдаг гэж ойлгож болохгүй юм. Яг үнэндээ таны bitcoin → bitcoin address дээр хадгалагдаж байгаа. Харин таны хэтэвч буюу “Wallet” нь зөвхөн тухайн хаяг руу хандах эрх бүхий “private key” гээч зүйлийг л хадгална.
За дээр бичсэн өгүүлбэрээс “Private key” болон bitcoin address гэж хоёр мэдэхгүй нэршил байгаа байх, одоохондоо энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй. Ямар ч байсан “Private key” нь таны түрийвчиндээ хийгээд хадгалж явдаг маш нууц түлхүүр гээд ойлгочих. Харин bitcoin address = PUBLIC key нь таны bitcoin — г хадгалж байгаа хийсвэр хаяг гэсэн үг юм. Хэн нэгэн энэ хаяг руу биткойн шилжүүлж болно хүмүүст нээлттэй. Та харин энэ хаяг дээр байгаа bitcoin оо ашиглахын тулд таны хэтэвчинд байгаа private key хэрэг болно.
За ингээд ерөнхий ойлголтоо аваад “Wallet” үүсгэчихье гээд хайлаа. Гэтэл зүгээр нэг мэйл хаяг үүсгэдэг шиг аль нэг вэбрүү ороод бүртгүүлчихдэг зүйл биш байв. Татаж авах олон янзын сайт байхаас гадна дотроо хэд хэдэн төрөл байдаг юм байна. Үүнд: Desktop, Mobile, Hardware, Web-based, Paper Wallet гэх мэт.
Миний нэг ойлгож авсан зүйл бол Wallet гэхээр аль нэг банкны данс үүсгэж байгаа хэрэг биш юм байна. Энэ компьютер, утас зэрэг дээр суугаад тэндээ амьдардаг програм юм. Юу гэсэн үг вэ гэхээр та хаа хамаагүй газар суулгаж болохгүй зөвхөн өөрийн хувийн алдахгүй хаяхгүй гэсэн төхөөрөмж дээрээ л суулгана. Утсан дээр суусан бол нэг wallet, компьютер дээр суусан чинь бас нэг wallet юм. Хүн хэд хэдэн wallet үүсгэж болно. Жишээ нь утсаа хаячих магадлалтай ч ойр зуурын гүйлгээнд хэрэглэх мөнгөө утасны wallet дээрээ. Харин их хэмжээний мөнгөө гэрийн компьютер дээрээ хадгалах гэх мэт.
Ер нь цахим мөнгийг эзэмшинэ, хэтэвчиндээ хийгээд хадгална гэдэг яг л бодит зүйлийг хадгалаад явж байгаатай яг адил. Таны түрийвч хаа байна тэндээс л та гүйлгээ хийх боломжтой юм.
Software wallet
Дээрх утас, болон компьютер дээр хадгалж байгаа нь software wallet — ууд юм.
Утас бол ойр зууртаа хурдан гүйлгээ хийнэ, байнга авч явж болно. Гэхдээ хаявал будаа…
Компьютер бол баталгаатай гэхдээ эвдрэх, вирус-дэх, хулгайд алдвал таны мөнгө будаа..
Web-based wallet
За өөр нэг хэлбэр бас байна. Тэр нь cloud сервер дээр буюу web wallet — ууд . Хамгийн түгээмэл нь Blockchain, Coinbase, Xapo , Hive.
Энэ бол та ямар ч төхөөрөмжөөс нууц үгээ хийгээд гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Эрсдэлтэй нь эдгээр сайтууд таны private key — г хадгална. Тэгэхээр та өөрийн мөнгөө өөр нэг хүнд хадгалуулж байна гэсэн үг. Сервер устаж алга болох, хэн нэгэнд хакер-дуулахад таны privatе key хамт алга болно.
Hardware wallet
Хамгийн аюулгүй хувилбар. Жижиг тусгайлан зохион бүтээсэн төхөөрөмж. Та гүйлгээ хийхдээ интернетэд холбоод PIN code оруулаад гүйлгээ хийнэ. Энгийн үед оффлайн орчинд байна, хакдах боломжгүй, хаягдвал таны мөнгө хамт алга болно.

Цаасан Wallet
Яг л жинхэнэ мөнгө шиг. Public key , Private key нь хоёулаа хэвлэгдсэн цаас.

Үргэлжлэл бий..