Номд шимтэгч бяцхан охинтой найз болсон нь

Кафедаа үе үе сууж байхад, сурагчийн дүрэмт хувцастай, үсээ хоёр хувааж боосон, алаг нүдэн бяцхан охин, стаканд ус хийж аваад л ном уншдаг байв.

Харин өнөөдөр танилцав! Бурхан минь манайд буй ЭРДЭНЭСИЙН САН хүүхдийн цувралыг уншиж дуусгаад, Хөгжөөнтэй туужуудаар залгаж, харин өнөөдөр Гумилевийн ХАР ДОМОГИЙГ уншиж байв. Дээрх бүх номыг хичээлээ тарж ирээд л сууж уншчихаад орой болохоос өмнө харьдаг гэнэ. Гэрээр авч уншиж болно шүү дээ гэхэд ээжид маань тийм мөнгө байхгүй, гэхдээ ажил хийж байгаад заавал авч өгнөө миний охин тэгэхээр зөндөө олон ном уншдаг болноо гэсэн хэмээн инээмсэглэв!

Хайрлах, бахархах зэрэгцэж, аньсанд чийг даагаад ирэхээр нь бяцхан уншигчаас нууж, ах нь чамд жилийн хугацаанд гэрээр ном унших үнэмлэх нээж өгвөл чи гэрээрээ ном авч яваад уншиж байх уу? Гэхэд, нүүрэнд нь инээмсэглэл тодорч ирснээ, тэгж болох юмуу надад мөнгө байхгүй шд...

Зүгээрээ ах нь чамайг ийм олон ном уншсан болохоор урамшуулж байгаа юм гээд, үнэмлэх нээж өгөхөд, хүссэн номоо аваад бөөн баяр гүйж одов! Номны амтанд орсон жаалхан охиныг харж зогсохдоо, хүүхэд ахуйдаа аав минь ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ СОНИН захиалж өгөхөд учиргүй их баярлаж байснаа санав! Бидний зорилго бага багаар биежиж буйг харах хэчнээн сайхан юм бэ?

Б.Базарсүрэн (Vajra)