BE WITH EDUCATION CENTER
Nov 1 · 1 min read

今回こそ合格しましょう!

Энэ удаад л заавал тэнцэцгээе!

Япон хэлний хамгийн том нэр түвшин тогтоох шалгалт JLPT болоход яг нэг сар үлдлээ.

Япон хэлийг шимтэн сонирхож дурлан суралцдаг хүмүүсийн хувьд шалгалт үнэндээ тийм ч чухал биш байдаг. Япон хэлээ үзээд, илүү олон зүйл мэдэж авч л байвал ямар түвшний шалгалтад яаж тэнцэх нь чухал биш.

Гэхдээ Япон хэл өнөөдөр таны амьдарлыг өөрчлөх чухал зүйл чинь болоод байгаа бол энэ нэг сарыг бүхэлд нь өөртөө зориулаад зорисон түвшиндээ заавал тэнцээрэй.

Шантархад арай эрт байна шүү. Хангалттай хугацаа байна. Өөрөө л итгэж, бэлдэж, хичээллэж чадвал бүрэн боломж таны гарт байна.

Энэ нэг сарыг манай пэйжтэй хамт өнгөрөөгээрэй. Өдөр бүр JLPT-гийн талаарх хэрэгтэй мэдээлэл орох болно.

    BE WITH EDUCATION CENTER

    Written by

    Япон хэлийг шимтэн суралцагч, Япон улсын соёл, ёс заншил, түүх сонирхогч, Япон улсад сурах ажиллах хүсэлтэй хүн бүхэнд зориулав