Kanye West — Only One

Kanye West. Энэ нэр зарим хүмүүст ихэмсэг зан, зарим хүмүүст новшийн этгээд, харин зарим хүмүүст алдартай одыг санагдуулдаг. Харин миний хувьд энэ эрхэм өөрийнхөө чадлийг мэдэрсэн санаачлагатай суут хүн гэж боддог. Магадгүй намайг Kanye-г хэтэрхий их магтаж байна гэж бодож суугаа биз. Гэхдээ түүний хийсэн уран бүтээл бусад уран бүтээлчидээс надад дэндүү их хүрдэг төдийгүй мэдрэгддэг. Жишээ нь: Street Lights, Stronger, All of the Lights, Ni**as in Paris, Homecoming, Gold Digger гэх мэтчилэн зөндөө олон дуу бий. Энэ удаагийн блог бичлэгийн шалтгаан нь энэхүү сайхан дуунуудын жагсаалтан дээр нэг дуу нэмэгджээ.


Only One хэмээх дууг Kanye West алдарт Paul McCartney-тай хамтарч хийснээ албан ёсоор 2015 оны хамгийн эхний өдөр гаргасан юм.
Дууны ард дуугарах keyboard-ийг Paul McCartney маш чадварлаг дарсан байгаа. Дууг Kanye өөд болсон эхийнхээ өнцөгөөр харж дуулсан байгаа юм.

Харин Kanye өөрөө энэ тухай ингэж тайлбарлажээ:
My mom was singing to me, and through me to my daughter.
Миний ээж надад дуулж өгч байсан төдийгүй надаар дамжуулан миний охин руу дуулж байсан юм.

Би анх сонссоод үнэхээр гайхалтай уран бүтээл болсоныг мэдэрсэн. Харин миний сонирхолыг татаж байсан нэг өөр зүйл юу байсан вэ гэхээр бусад хүмүүст хэрхэн хүрсэн нь их сонирхолтой санагдаад фэйсбүүк, твиттер, интернэт бичигдсэн хүмүүсийн сэтгэгдлийг жоохон уншсан. Тал нь анх сонссоод уйлсан эсвэл их таалагдсан гэсэн бол нөгөө талд нь таалагдаагүй, Autotune-дсэн халтуурын ажил болжээ гэсэн байна лээ.

Юутай ч надад үнэхээрийн их таалагдсан болохоор энэхүү блог бичлэгийг орууллаа. Сонсож үзээрэй.