Гадаад хэл сурах нь

2B | +1% better 2day | l.007

--

  • Je suis Bilguun.
  • Я начал изучать иностранный язык в 6 классе.
  • それから、私は べんきょ して います.
  • Geçmiş yıllarda anladığım tek bir şey var. Yeni dil öğrenmek kısa zamanında yapılmaz.
  • It is a ongoing process. Language is like a sword. It will get rusty if you don’t use it regularly. Just like my French ☺.

энэ бичсэн дараалал нь миний тухайн хэлийг мэдэх түвшнийг нь илэрхийлж байгаа. Муугаасаа сайнруугаа. :)

Анхан > Мама Папа > N5 レベル > Bozuk Türkçe > TOEFL iBT

Та яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?

Хүмүүс гадаад хэлийг нэг бол амьдралын шаардлагаар (сургуульд сурах, ажиллах г.м) эсвэл сонирхлын журмаар (кино үзэх, хүнтэй танилцах г.м) гэсэн үндсэн хоёр л шалтгаанаар сурдаг.

Аль нь ч байсан ялгаагүй та өөрөө л сурах чин хүсэлтэй бол тэгээд айх зүйлгүй.

Харамсалтай нь ихэнх хүмүүс хэл сурахыг хэцүү, шийтгэл мэтээр хүлээж авдаг. Уул нь гадаад хэл сурснаар өөр соёлыг мэдрэх, танилын хүрээгээ тэлэх, ой санамжаа алдах өвчнөөс сэргийлэх зэрэг зөндөө олон давуу талтай гэдгийг мэддэггүй.

Plus it is FUN 🤡

Сурах арга барил/техник/нууц

Харин сурах техникийн хувьд Google-ээр дүүрэн арга чарга байгаа. Харамсалтай нь нэг хүнд маш сайн тусалсан зүйл танд тохирохгүй байх магадлалтай. Угаасаа л хүн болгон адил биш болохоор тэр биз.

Миний хувьд хэл сурах нь Математик, Физикийн бодлого бодохоос, үг цээжлэх нь Химийн томьёо цээжлэхээс амар санагддаг.

Учир нь надад ӨӨРИЙН гэсэн гадаад хэл сурах техник бий. Уул шугамандаан болбоос их энгийн хэрнээ ихэнх хүмүүсийн үл тоомсорлодог зүйлс. Зарим нэг нь танд тус болж ч магадгүй. Хэрэгтэйг нь аваад өөртөө тохирох аргыг зохиогоорой.

TL;DR (Товч хувилбар)

  • Яагаад сурч байгаагаа ухамсарла ❔
    Гадаад хэл сурахад 👆👆👆 үүнээс илүү чухал юм гэж байхгүй. Хэрвээ сурах шалтгаан чинь тийм ч чухал биш бол ямар ч арга техник, үнэтэй сургалт танд тус болохгүй.
  • Хэнээс ч бүү ич 🤡
    Монголчуудын нэг ТОМ алдаа. Сурч байгаа хүн алдах ёсгүй юм шиг, бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдгээс үнхэлцгээ хагартал айдаг. Эцсийн дүнд ичлээ гээд та алдана уу гэхээс хожихгүй.
  • Худлаа ярьж сур 👅
    Гадаад хэлийг сурч байгаа хүн худлаа ярьж сурах хэрэгтэй. Мэдэх үгээ бүгдийг нь ашиглаж үз. Хүмүүс ихэвчлэн бодит амьдралдаа уягдаад ярих сэдэв нь хавчигдмал болчихдог талтай.
  • Өөртөө тохирох аргыг ол (Pattern & Repitition) 🔵💚🔶🔺
    Хэл сурахад хамгийн шилдэг ганц арга гэж байхгүй. Сурч байгаа хэл, хүн, боломж бололцооноос бүх зүйл хамааралтай. Өөрийнхөө зан чанарыг сайн мэддэг бол өөрт тохирох аргыг сонгоход илүү хялбар байх болно.
  • Тууштай бай 💯
    Жил болгоны 12/31-нд ирэх жилийн төлөвлөгөө гаргаад зун болоход бүгдийг нь мартчихсан байх тохиолдол их бий. Гадаад хэл сурахад ч бас хүмүүс яг адилхан алдаа гаргадаг. Нэгэнт л сурахаар шийдсэн бол өдөр болгон багахан ч болов хугацаа гаргаарай.

Дараагийн хэсэгт би өөрийн хэрхэн гадаад хэл сурсан, FAIL-дсэн болон яг одоо сурч байгаа талаарх түүхээсээ хуваалцана. Харин төгсгөлд нь зарим нэг хэрэг болж магадгүй зөвлөгөөг бэлтгэсэн байгаа.

Орос хэл : Русский язык 🇷🇺

8-р ангидаа санагдана, сонгомол хичээл гэж байдаг байлаа. Тухайн үед орос хэлний сонгонд хөөрхөн охид орох гэж байгаа сургаар манай ангиас нилээн хэдэн хүүхэд орсны нэг нь би.

2 жил Хайраа багшийн хайр энэрэлд сурсны эцэст Мама Папа-тайгаа болсон. Хүнд сурсан юм хэзээ нэгэн цагт хэрэг болдог гэдэг. 2 удаа богино хугацаагаар хойд хөршийндөө очих боломж надад олдсон юм. Тэр үедээ өөрийнхөө мэддэг мама папа, туалет где, от … до …, сколько, спасибо гэх мэт хэдэн үгээ ашиглаад ямар ч байсан ойлголцоод багахан ч болов орос хэл үзсэнийхээ хэргийг гаргаж билээ. 💪💪💪

Паттернийг ол

Турк хэл : Türkçe 🇹🇷

2010 онд Туркийн засгийн газрын тэтгэлэгээр би сурах боломж тохиосон юм. Эхний 1 жил заавал хэлний бэлтгэлд суух шаардлагатай байсан болохоор 7 хоногийн 5 өдөр хичээл дээр цагаан толгойноос эхлээд үзэж эхэлсэн.

Нийт 70 сая гаран хүнтэй ч англи хэл мэддэг нь тийм ч их биш. Дэлгүүр хоршоо, ногооны зах, автобус унаа, хоолны газар, сургууль гээд бүх л газарт ТУРК-ээр ярина. Ёстой л амьдралын шаардлагаар сурахаас өөр сонголтгүй.

Сурч байх үедээ сургууль оюутны байр хоёрын хооронд бараг л 1 цаг далайн эрэг дагаж автобусаар аялдаг байлаа. Ингээд үндсэн мэдлэгээ хичээлээс авч, автобусан дотроос хар яриа сурсан юм даг.

Гэхдээ тэгээд миний мэргэжил азаар 70% Англи хэл дээр хичээл нь ордог байсан болохоор бусад хүүхдүүд шиг сайн сураагүйм. Эхнэр маань намайг Бозук Турк хэлтэй гэж дооёолно. Эвдэрхий гэсэн үгл дээ. Яахав наддаа л Под.

Гадаад хэлийг сурахад шаргуу хөдөлмөр, ухамсартай үйл ажиллагаа, гадаад хэлийг сурах чин хүсэл эрмэлзэл, тэвчээр хатуужил чухал.

Франц : Français 🇫🇷

Их сургуульд сурч байх үед миний GPA навс унаж шалаар нэг болсон байсан үе. (хүнд битгий хэлээрэй 🙊🙊🙊) Харин тэр үед Техникийн бус сонгомол хичээл гэж Франц болон Герман хэл байсан нь дүнгээ дээшлүүлэх боломж болж харагдсан хэрэг л дээ.

Дүнгээ дээшлүүлэхэд амархан бас сурахад сонирхолтой гэдэг үүднээс хамгийн романтик хэлийг нь сонгосон. Анхан шатны Франц хэл 1, 2-ийг хоёр улирал дараалуулан авч үзэн дүнгээ өөд нь татаж билээ.

Харамсалтай нь хэрэглээ байхгүй болохоор шалгалтын маргаашнаас л мартаж эхэлсэн. Одоо бараг дууссан байх. 🌕🌖🌗🌘

Хэлийг хэрэглэхгүй л бол хог

Англи хэл : English 🇺🇸

Анх 5-р ангидаа ABC гээ үзэж эхлэн бүтэн жилийн турш нөгөө алдарт TO BE-тэйгээ ноцолдсоор таарсандаг. 🔤 ~ 2🅱️

Азаар 6-р ангидаа би Эрдэнэт хот руу шилжин эгчийнхээ багшилдаг сургуульд орохоор болсон юм. Эгч маань өөрөө Англи хэлний багш, би хичээл заадаг Англи хэлний сонгоны ангид нь орохоор болдийм байж. Гэтэл миний англи хэлний түвшин шалаар нэг байгааг анзаарсан эгч маань хоцрогдлыг маань арилгахаар 1 сарын эрчимжүүлсэн сургалт хийж билээ. (the TO BE hurdle)

Энэ нь миний Англи хэлний хундаамыг тавьж өгсөн бөгөөд ангидаа ороод би хоцрох биш түрүүлэх хүүхдүүдийн эгнээнд орж чадсан. Англи хэлний олимпиадаас хүрэл медал авч байхад ангийн дарга охин маань 4-т ороод уйлж байсныг нь би сайн санадаг юм.
(Not bad for a noob like me, huh? 💪)

Дараа нь Улаанбаатар хотод шилжиж ирснийхээ дараахан Америкийн элчингээс ивээн тэтгэсэн Access MicroScholarship хөтөлбөрт 20 хүүхдийн хамт хамрагдан 2 жилийг Америк болон гадаадад амьдарч байгаад ирсэн маш чадварлаг багш нартай өнгөрөөж ярианы чадвараа ахиулаад авсан. 📢📢📢

Төгсөх ангидаа би USAP хөтөлбөрт тэнцэн TOEFL iBT-ийн шалгалт өгөх хэрэгтэй болсон юм. Дахиад л нөгөө эгч дээрээ очиж эрчимжүүлсэн бэлтгэл хийн шалгалтандаа 88 оноо авч чадсан. Хэдий дүрэм, унших, сонсох дээрээ сайн байсан ч би бичиг болон яриан дээрээ хангалттай сайн бэлдээгүйгээсээ болж муу оноо авсан гэж боддог.

Худлаа ЯРЬ!!!

Япон хэл : 日本語 🇯🇵

Сүүлийн 2 жил би Японтой холбоотой компанид ажиллаж байгаа. Ажлын шаардлагаар Япон хэл заавал сурах хэрэгтэй болдым байна.

Одоо N4 түвшинд бэлдэж байгаа. Нэг талаас Япон хэл нь Монгол хэлтэй төстэй болохоор сурахад тийм ч хүнд биш. Нөгөө талаас Хятад хэлнээс гаралтай учир ханз гэж нэг том асуудалтай. Бусдаар бол ч гайгүй ээ.

Өнгөрсөн жил надад 1 сар Японд очиж ажиллах боломж гарсан юм. Тэр үед хэдий сайн мэдэхгүй ч бага сага гадарлах, бичгийг нь уншиж чаддаг байх гэдэг тус болдог л юм билээ.

Таны сурсан юмыг хэн ч танаас булааж чадахгүй

Гадаад хэл сурах гэдэг нь

Нэг бол дүрэм сайн мэдэх хэрэгтэй эсвэл #### үг цээжилчихсэн байхад болно гэх мэт ойлголтууд байгаад байдаг. Энэ тал дээр миний хувийн зүгээс зөвлөгөө өгөхөд

  • Төлөөний үг (Би, Чи, Тэр …)
  • Түгээмэл хэрэглэгддэг үгс (500–1000)
  • Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цаг (энгийн)

мэддэг байхад л эхний ээлжинд хангалттай. Гадаад хэлийг сурч байхдаа та бусдын яриаг ойлгох, өөрийгөө ойлгуулж чаддаг болохыг л хичээгээрэй. Дүрэм бол дараачийн асуудал.

Хэл сурах нь дотроо 4 том хэсгээс бүрддэг

Гадаад хэл сурах нь тухайн улсын соёлыг сурч байгаатай ижил санагддаг. Хамгийн энгийн жишээ гэхэд л Англи хэл нь ШУУД утгыг илэрхийлдэг бод Япон хэл харьцангуй тоооойруу маягаар ярьдаг харин Франц хэл нь эр эмээр ялгах гэх мэт.

Би хааяа өөрийгөө Англиар ярьж байгаагаа анзаарахаар биеийн хөдөлгөөн, аялга маань хүртэл ондоо болж байгааг мэдэрдэг.

Хэл сурах үед дэмжлэг болох зүйлс

  1. Яаж сурвал өөрт чинь сонирхолтой байна тийм аргыг олж ашиглаарай. Ингэснээр нэгт сурах нь зовлон биш болно. Хоёрт хүний сэтгэл хөдөлсөн үед (emotion) их тархи (cortex) нь сайн ажиллаж юм сайн тогтоодог гэсэн.
  2. Сурч байгаа хэлээрээ бодож сурах : Дийлэнх хүмүүс гадаад хэл сурахдаа эхлээд өөрийн хэл дээрээ өгүүлбэрээ бодоод дараа нь орчуулдаг. Үүний оронд шууд тухайн хэл дээрээ бодож сэтгэж сурвал илүү сайн, хурдан сурна. Бас хурдан ч ярина.
  3. Duolingo гэх мэт утасны аппликэйшн ашиглах & тоглоом тоглох
    - Би анх CS1.6, RA2, Dota 1 гэх мэт тоглоом тоглож байхдаа бүх яриа, тоглоомын дүрүүдийн тайлбар зэргийг А Б-гүй словардаж ойлгодог болж байсан. Хэлэнд маань тоглоомны чадварт маань ч аль алинд нь их тус болсон гэж боддог.
  4. Миний өөрийн гаргасан сурах шатлал
    - Level 1 : ABC + Pronunciation (Intonation)
    Дуудлагаа маш сайн давтах
    - Level 2 : Basic Conversation (Past & Present & Future)
    Энгийн Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цаг эхний ээлжинд
    - Level 3 : Grammar + Vocabulary (Root word : Verb)
    Үндэс үгнүүдийг цээжлэх (root word)
    - Level 4 : Advanced Talking
    Хэрэгтэй дүрэм, шинэ үгс гэх мэт …
    - Level 5 : High level official exam (TOEFL, IELTS, JLPT etc…)
    Албан ёсны хэлний шалгалтууд

Миний бодлоор та ямар ч аргаар сурч байсан ялгаагүй хамгийн чухал зүйл нь та гадаад хэлийг сурахдаа ЯАГААД сурч байгаагаа л сайн ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Учир нь таны аялалын эхлэх цэг нь, ядрах үед сэргээх бэлдмэл нь, шантрах үед чиглүүлэх алтан гадас нь болдог учраас. Тэгээд нэгэнт гадаад хэл сурахаар шийдсэн бол хойш тавилгүйгээр яг одоо ЭХЭЛ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй